Оросыг дэмжигч Игорь Додоныг баривчлав

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Оросыг дэмжигч Игорь Додоныг баривчлав

Оросыг дэмжигч Игорь Додоныг баривчлав

Молдавын ерөнхийлөгч асан, Оросыг дэмжигч, сөрөг хүчний намын тэргүүн Игорь Додоныг өчигдөр /2022.05.24/ авлигын хэргээр баривчилжээ. Тэрбээр буруугүйгээ мэдэгдэж, барууны талыг баримтлагч ерөнхийлөгч Майя Сандуг буруутгасан байна. Додон "Майя Сандуг улс орны эдийн засгийн хүндрэлээс хүмүүсийн анхаарлыг сарниулахыг хүссэн" гэж хэлжээ.

Төрийн өмчит "Молдова 1" суваг болон Оросын төрийн мэдээллийн "РИА новости" агентлаг өмнө нь ахлах прокурор Елена Казаковыг баривчилсан тухай мэдээлж байв. Молдавын мөрдөн байцаагчид Додоны гэрт нэгжлэг хийсэн гэж намын ажилтан ярьжээ. Энэ нэгжлэг авлига, эх орноосоо урвасан гэх гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой гэж прокурорын хэлснийг Оросын "Интерфакс" болон "РИА новости" агентлаг дамжуулав.

Додон энэ хэргийг улс төрийн зорилготой, зохиомол хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Москва, Кишинев хоорондын харилцаа улам хурцадсан энэ үед Додоныг ийн баривчлав. Молдавын салан тусгаарласан бүс нутагт буун дуу сонсогдож, дэлбэрэлт болж, нисгэгчгүй онгоц нэвтэрсэнд Украиныг буруутгаад буй. Үүнтэй холбоотойгоор Молдавыг хөрш Украин дахь мөргөлдөөнд татан оруулах вий гэсэн болгоомжлол нэмэгджээ.

Кремль "Додоныг баривчилсан" гэх мэдээлэлд санаа зовж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Молдавын эрх баригчдад түүний эрхийг хүндэтгэхийг уриалсан байна. Додон 2020 онд Майя Сандуг байцааж, саатуулсанаа баталжээ. Тэрбээр "Сандуг улс орны эдийн засаг, нийгмийн байдлыг бүрэн удирдаж чадахгүй байна гэж буруутган байцаасан" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж