Техасын бага сургуульд зэвсэгт этгээд дайрч, 21 хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Техасын бага сургуульд зэвсэгт этгээд дайрч, 21 хүний аминд хүрэв

Техасын бага сургуульд зэвсэгт этгээд дайрч, 21 хүний аминд хүрэв

Техасын бага сургуульд өнгөрсөн Мягмар гаригт 18 настай зэвсэгт этгээд гал нээж, ангиас анги руу явж байхдаа 18 хүүхэд хөнөөсөн гэж албаныхан мэдэгдэв. Халдлага үйлдэгчийг хууль сахиулагчид устгасан байна. Хохирогчдын дунд амиа алдсан хүүхдүүдээс гадна гурван насанд хүрсэн хүн байна гэж мужийн сенатор Роланд Гутиеррес мэдэгдэв. Гэхдээ амиа алдсан гурван том хүний тоонд халдлага үйлдэгч багтсан эсэх нь тодорхойгүй ба тус мэдээг мужийн цагдаагийн албанаас өгчээ.

Латинчууд ихэвчлэн амьдардаг Увалде хотын Робб бага сургуульд болсон аллага арав гаруй жилийн өмнө Коннектикут мужийн Ньютаун хотын Сэнди Хук бага сургуульд болсон аллагаас хойших хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг болов. Сэнди Хук бага сургуульд болсон аллагад 20 хүүхэд, зургаан том хүн өртөж, амиа алджээ.

Энэ хэрэг гарахаас 10 хоногийн өмнө Нью-Йоркийн Буффало дүүргийн супермаркетад мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай холбоотой аллага үйлдэгдсэн байна. Зэвсэгт этгээд хамгаалалтын хувцас өмсч, удахгүй халдлага болох гэж байгаа талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ. "Тэрбээр сургуулийн гадаа машинаа тавьж, зэвсэглэн дотогш орсон" гэж Техасын Олон нийтийн аюулгүй байдлын албаны Эрик Эстрада “CNN”-д ярьсан байна. Мужийн сенатор Гутьеррес хэлснээр, гэмт этгээд сургуульд халдлага үйлдэхээсээ өмнө төрсөн өдрөөрөө худалдаж авсан цэргийн загварын хоёр буугаар эмээгээ хөнөөжээ.

"Тэрбээр энэхүү халдлагыг 18 насны төрсөн өдрөөрөө үйлдсэн" гэж Гутьеррес ярьжээ. Албаныхан аллагын сэдлийг олоогүй. Амбан захирагч халдлага үйлдэгчийг Сальвадор Рамос гэж тодорхойлсон бөгөөд түүнийг Сан Антонио хотоос баруун тийш 85 миль (135 км) зайд орших уг нутгийн оршин суугч гэж мэдэгдсэн байна.

Халдлага эхлэх үед ойролцоо ажиллаж байсан хилийн харуулын ажилтан нэмэлт хүч хүлээлгүй сургууль руу гүйж ороод, хаалтны цаана байсан зэвсэгт этгээдийг буудаж хөнөөсөн байна. Тус ажилтан шархадсан ч сургуулиас гарч чадсан гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж хэлжээ.

Сургуулийн дүүргийн цагдаагийн дарга Пит Арредондо халдлага үйлдсэн этгээдийг ганцаараа байсан гэж мэдэгдсэн байна. Хэдэн хүн шархадсан нь тодорхойгүй байгаа ч Арредондо "хэд хэдэн хүн бэртсэн" гэж мэдэгджээ. Хэрэг гарснаас хойш Увалдегийн дурсгалын эмнэлэгт 13 хүүхэд хүргэгдсэн байна. Мөн өөр нэг эмнэлгээс мэдээлснээр, 66 настай эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа аж.

Эх сурвалж: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж