Навальныйн давж заалдах гомдлыг хүлээж авсангүй

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Навальныйн давж заалдах гомдлыг хүлээж авсангүй

Навальныйн давж заалдах гомдлыг хүлээж авсангүй

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг залилангийн хэргээр есөн жилийн хорих ялаар шийтгэсэн. Түүний давж заалдах гомдлыг хүлээж авахгүйгээ шүүхээс өчигдөр /2022.05.24/ мэдэгдэв. Тиймээс Навальныйг чанга дэглэмтэй хорих анги руу явуулна гэсэн үг гэж "Mediazona" хуудас мэдээлжээ.

Кремлийг хамгийн тууштай шүүмжлэгч бөгөөд улс даяар дэмжигчдийнхээ сүлжээг бий болгосон Навальныйг 2021 оны нэгдүгээр сард Германаас буцаж ирэхэд нь анх баривчилсан. Тэрбээр эмэнд хордсоны улмаас гадаадад зургаан сар саатаж байв. Энэ нь 3.5 жилийн тэнсэн харгалзах ялыг зөрчсөн үйлдэл гэж эрх баригчид мэдэгдэв.

Өмнөх ял нь түүний нэр дэвших эрхийг үгүй хийсэн ч гуравдугаар сард тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд хандив гуйсан. Ингэхдээ өөрийн дэмжигчдийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр есөн жилийн ял сонссон билээ.

Эх сурвалж: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж