“Дэлхий харанхуй үетэй нүүр тулж байна"

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

“Дэлхий харанхуй үетэй нүүр тулж байна"

“Дэлхий харанхуй үетэй нүүр тулж байна"

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Азийн гол холбоотнууддаа хандаж, Орос Украинд түрэмгийлснээр дэлхий түүхэндээ дахин нэг хар цаг үеийг туулж байна гэжээ. Энэ дайн олон улсын дэг журмыг зөрчиж байгаа тул дэлхийн гол  асуудал болсон гэж тэрбээр ярив.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида үүнтэй ижил төстэй халдлага Ази тивд тохиолдох ёсгүй гэж мэдэгдлээ. "Их дөрвөл" гэгддэг дөрвөн улс аюулгүй байдал, эдийн засгийн асуудал, тэр дундаа Хятадын бүс нутагт өсөн нэмэгдэж буй нөлөө, Оросын түрэмгийллийн талаарх санал зөрөлдөөнийг хэлэлцэж байна.

Байдены тайлбар Хятад улс Тайванийн асуудлаар аюултай зүйл сэдэж байна гэх таамаглалыг дэвшүүлэв. Хэрвээ Хятад улс дайралт хийвэл Тайванийг цэргийн хүчээр хамгаалахаа АНУ амалсан юм. Хожим нь Орос, Хятадын байлдааны онгоцууд хамтарсан цэргийн эргүүлийн хүрээнд Японы агаарын орон зайд ойртож очсон тухай мэдээлсэн тул Токио хариуд нь тийрэлтэт онгоцууд илгээснээ зарлалаа.

Японы тэнгис болон Зүүн Хятадын тэнгис дээгүүр ниссэн нь жил бүр болдог цэргийн сургуулилалтын нэг хэсэг гэж Оросын албаны хүмүүс мэдэгдэв. Кишида хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, сургуулилалтыг өнөөдрийн дээд хэмжээний уулзалттай давхцуулахаар төлөвлөж байгаа нь "өдөөн хатгасан" үйлдэл юм гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
8
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж