Орос, Хятадын байлдааны онгоцууд БНСУ руу зөвшөөрөлгүй нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Орос, Хятадын байлдааны онгоцууд БНСУ руу зөвшөөрөлгүй нэвтэрчээ

Орос, Хятадын байлдааны онгоцууд БНСУ руу зөвшөөрөлгүй нэвтэрчээ

Орос, Хятадын хэд хэдэн байлдааны онгоц өчигдөр /2022.05.24/ Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсэд мэдэгдэлгүйгээр нэвтэрчээ. Байлдааны онгоцууд хамгаалалтын бүсэд нэвтэрсэн ч Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн хилийг зөрчөөгүй гэж Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдэв.

Болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор БНСУ-ын арми агаарын цэргийн хүчний сөнөөгчдийг байрлуулж, санамсаргүй нөхцөл байдлын эсрэг тактикийн алхмуудыг хийж бэлтгэсэн байна. Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, өглөөний 07:56 цагт Хятадын хоёр Н-6 бөмбөгдөгч онгоц Иеодо хотоос баруун хойш 126 километрийн зайнаас хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн байна. Улмаар зүүн тэнгис рүү хөдөлж, өглөөний 09:33 цагийн орчимд бүсээс гарчээ. Дараа нь Хятадын хоёр, Оросын дөрвөн байлдааны онгоц өглөөний 09:58 цагт тус бүсэд нэвтэрч, 10:15 цагт гарсан байна. Түүний дотор хоёр ТУ-95 бөмбөгдөгч онгоц байжээ.

Үдийн 15:40 цагийн орчимд Хятадын дөрөв, Оросын хоёр цэргийн нисэх онгоц Иеодо хотоос зүүн өмнө зүгт 267 км зайд, бүсийн гадна талд ниссэн байна. Агаарын довтолгооноос хамгаалах бүс нь тухайн улсын нутаг дэвсгэрийн агаарын орон зай биш боловч санамсаргүй мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлсэн бүс юм. Хятад, Оросын агаарын цэргийн хүчин Мягмар гаригт Япон тэнгис, Зүүн Хятадын тэнгис, Номхон далайн баруун хэсэгт хамтарсан агаарын эргүүл хийсэн гэж "Reuters" агентлаг мэдэгдэв. Энэ нь ОХУ Украинд түрэмгийлснээс хойших анхны эргүүлийн ажиллагаа юм. Хятадын Батлан ​​хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, энэ нь жил бүр болдог цэргийн сургуулилалтын нэг хэсэг гэлээ.

Хоёр улс өмнө нь 2019, 2020, 2021 онд ийм эргүүл хийж байсан.

Эх сурвалж: YONHAP, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж