“MERAKI” уран зургийн үзэсгэлэн энэ жил ахин зохион байгуулагдана

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

“MERAKI” уран зургийн үзэсгэлэн энэ жил ахин зохион байгуулагдана

“MERAKI” уран зургийн үзэсгэлэн энэ жил ахин зохион байгуулагдана

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн сурагчдын “MERAKI” уран зургийн үзэсгэлэн энэ жил ахин зохион байгуулагдахаар болсон байна.

Үзэсгэлэн нь энэ сарын 27-оос 29-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нээлтийн арга хэмжээ нь 27-ны 11 цагаас эхэлнэ.

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь хүүхэд өөрийгөө таньж мэдэх, зургаар дамжуулан өөрийн үзэл санааг илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах зэрэг олон чадваруудаа хөгжүүлэхээс гадна, хүмүүнлэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хүн чанар, хүнлэг сэтгэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ юм.
Үзэсгэлэнд оролцож буй хүүхдүүдийн үзэсгэлэнгээс олсон бүх орлогыг Д.Билгүүн хүүгийн эмчилгээний зардалд нь хандивлах аж.
Дашбалбар овогтой Билгүүн нь 2021 оны 10 сард сургууль дээрээ хүүхдүүдэд зодуулж, үүнээс үүдэн хамрынх нь яс хугарч, бяцарсан. Энэ оны 4 сарын 22-нд зовиурууд нь нэмэгдэж чих нь сонсголгүй болж, хараа нь муудаж, сүүлдээ алхаж чадахгүй болон яаралтай MRI-д харуулсаны дараа тархины хавдар (vestibular schwannoma) гэж оношлогдсон ажээ. Тархинд нь аль хэдийн устжилт явагдаж эхэлсэн бөгөөд энэ хавдар нь мэдрэлийн систем болон амьсгалын замыг нь дарах аюултай байгаа тул яаралтай БНСАУ-руу явж эмчилгээнд орох шаардлагатай байгаа юм.
"Улаанбаатар Элит" дунд сургуулийн Өсвөрийн Улаан Загалмай бүлгэм нь үе тэнгийн хүүхдүүдийн гадуурхалт, дээрэлхэлтийн эсрэг тэмцэж, таслан зогсоох зорилготой үйл ажиллагаанууд зохион байгуулдаг учраас энэ хүүг сонгосон юм.

"MERAKI" уран зургийн үзэсгэлэн нь "Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын зүрх сэтгэл, бүтээлч байдал, хайраа шингээж урласан 380 гаруй уран бүтээл дэлгэгдэж, борлуулагдах болно.

Тус үзэсгэлэн нь "Mongol Art Gallery-д" 5 сарын 27-29ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үзэсгэлэн сонирхсон хүн бүхэнд нээлттэй тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж