Эмээлт дэх махны 30 үйлдвэрт шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Эмээлт дэх махны 30 үйлдвэрт шалгалт хийжээ

Эмээлт дэх махны 30 үйлдвэрт шалгалт хийжээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гаргасан гомдлын дагуу МХЕГ Эмээлт дэх бусад 30 гаруй мах бэлтгэх үйлдвэрт хяналт шалгалт хийжээ.

Эмээлтэд байрлах мах боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн шалгалтаар үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй, дамжлага дундын бүртгэл хөтлөлт, агуулахын бүртгэлгүй, хаяг, шошго тодорхойгүй, гарал үүсэл нь тодорхой бус хүнсний нэмэлтийг технологийн зааваргүй хэрэглэж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас нийт нэгжүүдэд хийсэн хяналтын дүн мэдээг урьдчилсан байдлаар дараа өгөх аж.

Шинжилгээний хариу гарах хүртэл тус мах боловсруулах зарим үйлдвэрийн  агуулахын орц, гарцыг лацдаж битүүмжилжээ.

Энэ сарын 17-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагааг цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жил хязгаарласан. Харин энэ жилээс албан ёсоор үйлдвэрүүд ажиллаж эхэлсэнтэй холбоотой хяналт суларч, хүнсний технологи, мах бэлтгэх явцад зөрчлүүд илэрч байна. Тиймээс иргэдийн гомдлын дагуу шуурхай шалгалт хийж байна3ю6 гэсэн юм.

НМХГ-ын лабораторид 2022 оны нэгдүгээр улиралд 4200 гаруй сорьцыг шинжилсэн байна. Алдаа, дутагдал, зөрчлийг тухай бүрд нь шаардлага өгч залруулаад явж байгаа аж. Гэсэн ч Зөрчлийн хуулиар торгуулж, дахин үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулахгүй байгаа компаниуд ч бий гэдгийг албаныхан хэлсэн юм. Тиймээс энэ удаагийн шалгалтаар аж ахуй нэгжүүдэд торгуулиас гадна хаах анхааруулга өгөх хүртэл шийдвэр гарч магадгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж