Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн наадмын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтуудаа эх орондоо хийх байсан ч хойшлогджээ. Тодруулбал, урьдчилсан шатны эрхийн төлөөх “D” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод ирэх зургадугаар сарын 2-4-ний өдрүүдэд болох байсан ч Монголд ирэх багууд дамжин нисэх боломжгүй болсон аж.
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг “D” хэсэгт Тайланд, Малайз, Вьетнам зэрэг гурван улстай багтсан.
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголд ирүүлсэн захидалд “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсэгт орох D хэсгийн тоглолтууд Шри-Ланка улсын Коломбо хотод болох байсан нь тус улсын дотоод шалтгааны улмаас Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах болсон.
Монголын сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулалтын бүх ажлуудыг хийн ажилласан боловч багууд дамжин нисч ирэх боломжгүй давагдашгүй хүчин зүйлийн улмаас болж ФИБА-гийн зүгээс тус тэмцээнийг 2022 оны арвандүгээр сард Монголд зохион байгуулахаар болж хойшлуулсныг албан ёсоор мэдэгдлээ” гэжээ.
МИАТ-ийн зүгээс Тайланд руу чартер хийх санал гаргасан боловч цаад талаас дэмжээгүй гэнэ.
Холбоотой мэдээ