“Репиний академийн Шадар 3”-ын өвийн дээжсийг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

“Репиний академийн Шадар 3”-ын өвийн дээжсийг дэлгэнэ

Монгол арт галерейгаас санаачлан Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан “Репиний академийн Шадар 3” буюу Монголын дүрслэх урлаг тэр дундаа суурь уран зургийн хөгжилд тод томруунаар мөрөө үлдээсэн нэрт зураачид Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, МУЭ-ийн нэрэмжит шагналт Ё.Өлзийхутаг, С.Элбэгдорж нарын Өвийн дээжис болох тусгай үзэсгэлэнг 2022 оны 5 сарын 25 наас – 6 сарын 4 ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэхүү үзэсгэлэнг бид жилийн өмнөөс зураачдын гэр бүл, уран зураг цуглуулагчид, урлаг судлаачидтай холбогдон, тэдний тухай холбогдох материалаа цуглуулж эхэлсэн.Үзэсгэлэнд гэр бүлд хадгалагдаж байгаа уран зургууд, судалбар, таталбар, гар бичмэлүүд тавигдана. Монгол арт галерейн үзэсгэлэнгийн менежер, зураач, дүрслэх урлаг судлалын магистрант Б.Болортуяа уран зурагт дурлагсад цахим хуудсаар зураачдын цахим санг бүрдүүлэхээс гадна судалгааны ажлынхаа сэдвийг Ё.Өлзийхутаг зураачийн намтар уран бүтээлийг сонгон судалж байгаа нь энэхүү ажилд тус нэмрээ өгч байна.

Мөн С.Элбэгдорж зураачийн гэргий хэл бичгийн ухааны доктор Ц.Саранцацралт эгчийн тусламжтай ОХУ-ын Дүрслэх ухааны академийн эрдэм шинжилгээний архиваас \РАХ\ зураачдынхаа ховор материалыг хүлээн авч үзэсгэлэнд толилуулахаар бэлдээд байна.

Монгол арт галерей 3 жилийн ойн хүрээндээ соёл урлагаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд мэргэжлийн баг болж зураачдын үзэсгэлэнгүүд, хүүхэд багачуудад зориулсан урлагийн хөтөлбөрүүд, алтан үеийн зураачдын тэмдэглэлт ой, баримтат кино, ном, эрдэм шинжилгээний хурал, олон улсын үзэсгэлэн зэргийг нэг дор чанартай хийн галерейн соёлыг нэвтрүүлэхийг манай хамт олон зорьж байна.

Утас: 77198080

Хаяг: БЗД, 26 хороо, Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж