Ньюс хөтөч: У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардуулна

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардуулна

Ньюс хөтөч: У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардуулна

Ньюс агентлаг 2022.05.25-ны Лхагва гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

9.30 ЦАГТ

МҮХАҮТ-д “Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь" уулзалт болно.

9.40 ЦАГТ
“Монголын Хөрөнгийн Бирж”-ийн байранд тус бирж болон Санхүү, эдийн засгийн их сургуулийн удирдлагууд дунд хугацааны Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 6726 дахь удаагийн үнэт цаасны арилжааны цан цохино. Утас: 88228171, 11313747
10.00 ЦАГТ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардуулна.
11.00 ЦАГТ
"Үндэсний мэдээллийн төв"-д Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ-аас мэдэгдэл хийнэ.
12.00 ЦАГТ
-“Монгол ньюс” мэдээллийн төвд Нийслэлийн 61 дугаар сургуулийн захирал А.Мөнхчимэг хорт хавдартай сурагч Г.Энх-Учрал охинд 200 сая төгрөг хандивласан талаар охины ар гэрээс хэвлэлийн хурал хийнэ.
-Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Багабаян”-д байрлах төгөлд Цагдаагийн ерөнхий газар, Монголын мэргэжлийн автомашин сонирхогчдын холбоо хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарина.
13.00 ЦАГТ
Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө Нийслэлийн АН-аас "Амаа нээх эрх чөлөө олго! Дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.
16.00 ЦАГТ 
"Монгол арт галерей"-д “Репиний академийн Шадар 3” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд

10.00 ЦАГТ

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

12.00 ЦАГТ

“Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намуудын удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж