"TDB BRITTO CUP-2022” тэмцээний аваргаар SKYTEL-н залуус тодорлоо

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

"TDB BRITTO CUP-2022” тэмцээний аваргаар SKYTEL-н залуус тодорлоо

ХХБанк зах зээлд Бритто олон улсын виза карт амжилттай нэвтрүүлсэнтэйгээ холбогдуулж харилцагч байгууллагуудынхаа дунд "TDB BRITTO CUP-2022" хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн зарласан юм. Тэмцээн хоёр долоо хоногийн турш амжилттай үргэлжилж аваргаа тодрууллаа.

Тэргүүн байр Алтан медаль: SKYtel

2-р байр Мөнгөн медаль: Улаанбаатар төмөр зам ХНН – Ulaanbaatar Railway JVC

3-р байр Хүрэл медаль: Макс Групп – Max Group

Тусгай байр: Monnis Group

Шилдэг тоглогч: Макс групп ХХК-н Э.Дарьхүү

Шилдэг довтлогч: УБТЗам ХНН Д. Түмэнжаргал

Шилдэг хаалгач: Скайтел ХХК-н Б.Мөнхболд

Шилдэг хөгжөөн дэмжигч: Скай Хайпермаркет ХХК Emart

Г.Мөнхбаатар /Аэро Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал/

Хөлбөмбөг бол хамт олныг нэгтгэж чаддаг эв нэгдлийн багийн спорт. Тиймдээ ч бид ХХБ-ны урилгыг маш баяртай хүлээн авч, бүр хоёр ч баг гаргаж оролцох саналтай байсан. Ийм сайхан нөхөрсөг тэмцээнд урьж оролцуулсан ХХБ-ны хамт олонд талархал илэрхийлж байна. ХХБ манай Monnis Group болон бүх охин компаниудыг үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн санхүүгийн найдвартай хамтрагч, бизнесийн түнш болсоор ирсэн. Бид дараа жилийн тэмцээнд дахин хүч үзэж аваргын алтан медалийн эзэд болно оо.

М.Болод /Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал/

Урин дулаан цагийн нээлт болсон энэхүү сайхан нөхөрсөг тэмцээнд Макс Групп – Max Group-г урьж оролцуулсан ХХБ-ны хамт олонд талархал илэрхийлье. Манай хамт олон урилгад талархаж, групп компаниудын нийт удирдлага, ажилтан гээд бүгд ач холбогдол өгч тэмцээнд идэвхтэй оролцлоо. Багийн залуусаараа бахархаж байна. УБТЗ-ын хамт олны хэлснээр бид алтын дайтай хүрэл авлаа шүү. Бүх баг тамирчдадаа баяр хүргэе.

Н.Энхцогт /УБТЗ ХНН -н Замын удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга/

Харилцагч байгууллагуудынхаа дунд ийм сайхан нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, багийн спортоор дамжуулан биднийг нэг дор нэгтгэсэн ХХБ-ны хамт олондоо баярлалаа. Бид ХХБ-тай эхлүүлсэн урт хугацааны хамтын ажиллагаандаа сэтгэл ханамжтай байдаг. Энэхүү нөхөрсөг тэмцээнд манай багийн залуус хүчтэй өрсөлдөгч байсан гэдэгт итгэлтэй байна. Дараа жилийн аваргын алтан медальтай баг Улаанбаатар төмөр зам ХНН – Ulaanbaatar Railway JVC байх болно оо.

Г.Өлзий /Скайтел ХХК-ийн Биллинг программ хангамжийн албаны захирал/

“TDB BRITTO CUP-2022” нөхөрсөг тэмцээнд урьж оролцуулсан ХХБ-ны хамт олондоо баярлалаа. Өрсөлдөөн ихтэй, гал гарсан сайхан тоглолтууд болж өндөрлөлөө. Тэр дундаа УБТЗ-ын хамт олон маш хүчтэй, ширүүн өрсөлдөгч байсныг онцолмоор байна. Та бүхнийг дараа жилийн аварга баг болохыг хүсэн ерөөе. Гэхдээ бид ч бас SKYtel аваргын төлөө тоглох хүчтэй баг хэвээр байх болно оо. Бүх баг тамирчдадаа баяр хүргэе.

ХХБ-ны урилгыг хүлээн авч нөхөрсөг тэмцээнд идэвхтэй оролцсон бүх баг тамирчдадаа талархал илэрхийлье.

Тогтвортой Хөгжилд Хамтдаа

Худалдаа Хөгжлийн Банк

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж