409,629 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

 409,629 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 125,346,018 төгрөгийн үнийн дүн бүхий 409,629 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Махимпекс" ХК (MMX +4.37%), "Баянгол зочид буудал" ХК (BNG +3.16%) болон "Ариг гал" ХК (EER +3.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бүтээлч үйлс" ХК (BLC -13.04%), "Ремикон" ХК (RMC -8.69%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -7.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 15,514 ширхэг нэгж эрхийг 6,623,412 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 ширхэг үнэт цаасыг 3,120,500 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -1.32% хувиар буурч, 34,151.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,943,843,197,180 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж