"Сонсогч фэнүүдтэйгээ жаргаж, дуулж, бүжиглэхийг тэсэн ядан хүлээж байна"

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

"Сонсогч фэнүүдтэйгээ жаргаж, дуулж, бүжиглэхийг тэсэн ядан хүлээж байна"

"Сонсогч фэнүүдтэйгээ жаргаж, дуулж, бүжиглэхийг тэсэн ядан хүлээж байна"

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Уламбаяр /Ука/-ын бие даасан “Dance with me” амьд шоу тоглолт ирэх сарын 10, 11-нд болно. Түүний тоглолт “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д зохион байгуулагдах бөгөөд тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Store pay” ажиллаж байгаа бол ерөнхий зохион байгуулагчаар “ВЭП энтертайнмент продакшнс”, хамтрагчаар “Brainstorm branding agency”, “Steppe arena”, “MMP”, “Steppe amusement” зэрэг газар хамтран ажиллаж буй аж.

Тоглолтод урилгаар “Киви”, “Татар” хамтлаг, дуучин Наагий, Оргил, Оки, Б.Алтанжаргал, Э.Дашням, реппэр Цэцэ, AM C, Nene, Don Dior нар оролцож, хамтран дуулах юм байна.

Түүнчлэн Ука өөрийн “Хайр хөгжим юм уу”, “Маргаашийн нар луу хамт аялах уу” “Don’t stop”, “Цагааруулна” гээд олон хит дуунаасаа дуулахаас гадна цоо шинэхэн уран бүтээлүүдээ ч үзэгч сонсогчиддоо хүргэхээр болжээ.

-Дуучин Д.Уламбаяр /Ука/:

-Урт удаан хүлээсэн шоу тоглолтоо хүргэх өдрүүд ойртож байна. Олон жилийн хөдөлмөр, өөрийн сэтгэл зүрхээрээ оролцон бүтээлцсэн дуу, хөгжмөө сонсож шилдэг хөгжимчид, шилдэг бүжигчид, мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэй, шинэ орчинд сонсогч, үзэгчидтэйгээ жаргах өдрөө тэсэн ядан хүлээж, догдолж бэлдсээр байна.

2020 онд “Буянт-Ухаа” спорт цогцолборт тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч, цар тахлын улмаас тоглолтоо цуцлалгүй, тохиромжтой цагийг тэсэн ядан хүлээлээ.

Энэ удаа “Steppe arena”-д болох тоглолтыг минь тэвчээртэй хүлээж байсан та бүхнийгээ хүндэтгэн, талархаж байна. Ирэх зургадугаар сарын 10, 11-ний өдөр жаргаж, дуулж, бүжиглэж, хайр цацарсан үдшийг хамт өнгөрөөхийг тэсэн ядан хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж