Брүүклин Бекхэмийн хуримын зочид 3.7 долларын бургер иджээ

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Брүүклин Бекхэмийн хуримын зочид 3.7 долларын бургер иджээ

Брүүклин Бекхэмийн хуримын зочид 3.7 долларын бургер иджээ

Английн хөл бөмбөгчин Дэвид Бекхэмийн хүү Брүүклин Бекхэм өнгөрсөн дөрөвдүгээр сард хуримаа хийсэн. Брүүклин болон Никола нар 76 сая фунт стерлингийн үнэтэй тансаг эдлэнд ёсолжээ. Түүнчлэн хос залуус “Dior”-ийн хувцсаар гангарч, хуримын зардалдаа гурван сая фунт стерлинг зарцуулсан гэдэг.

Хуримын өдрийнхөө зарим нарийн ширийн зүйлсийг тэд “British vogue” сэтгүүлд ярьсан байна. “British vogue” сэтгүүлийн зургадугаар сарын нүүр зургийг Брүүклин, Никола нар чимжээ. Хуриманд нийт 500 зочин хүрэлцэн ирсэн байна.

Тэд хүрэлцэн ирсэн зочдоо Вэндисийн түргэн хоолоор дайлсан гэв. Энэ нь Брүүклиний санаа байсан бөгөөд бяслагтай бургер, шарсан төмс, наггетс зэргийг Вэндисийн түргэн хоолны машинаас зоогложээ. Бургерын үнэ нь гурван фунт стерлинг буюу 3.7 ам.доллар байв.

Түүнчлэн хуримын энтертайнмент хэсэгт Марк Энтони уригдан иржээ. Марк Энтониг дуулах үеэр Брүүклин ээжийгээ тайзнаа бүжгэнд урьж, тэдэнтэй Дэвид болон 10 настай Харпер нар нэгдсэн байна.

Брүүклиний хувьд Николаг хуримын даашинзтай харсан нь хуримын хамгийн онцлох зүйл байсан гэжээ. “Би амьдралдаа анх удаа амьсгалж чадахгүй байгаа юм шиг санагдсан” гэж тэр дурссан байна.

Харин Никола хэлэхдээ, “Дэлхий даяар хөл хориотой байгаа үед бид ямар хурим хийж болох вэ гэж янз бүрийн хувилбаруудыг их бодсон. Эргэлзсэний эцэст том хуримыг аюулгүй хийхээр шийдсэн. Хийсэндээ ч маш их баяртай байна” гэжээ.

 

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж