Филиппиний ерөнхийлөгч Путиныг хурцаар шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Филиппиний ерөнхийлөгч Путиныг хурцаар шүүмжлэв

Филиппиний ерөнхийлөгч Путиныг хурцаар шүүмжлэв

Ажлаа хүлээлгэн өгч буй Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте гэмгүй украин иргэдийг хөнөөснийх нь төлөө Владимир Путиныг хурцаар шүүмжлэв. Дутерте болон Путин хэн хэн нь алуурчин гэж шүүмжлүүлдэг гэдгийг Филиппиний ерөнхийлөгч онцлоод, “Би бол гэмт хэрэгтнүүдийг л цааш нь харуулдаг. Хүүхэд хөгшдийг лав биш” гэжээ.

Путиныг өөрийнхөө найз, шүтээн гэж илэн далангүй зарладаг байсан Дутерте анх удаа л ийн дургүйцлээ илэрхийлэв. Тэрбээр Филиппин тэргүүтэй дэлхийн олон орнууд газрын тосны үнийн өсөлтийн улмаас хүнд байдалд орсон явдалд гурван сар үргэлжилсэн дайныг буруутгалаа. Путин өөрийн түрэмгийллээ “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж буй бол Дутерте үүнийг тусгаар тогтносон үндэстний эсрэг жинхэнэ бүрэн хэмжээний дайн гэв.

Родриго Дутертегийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 30-нд дуусгавар болно. Тэрбээр хар тамхины эсрэг тэмцэж, 6000 гаруй сэжигтнийг хөнөөгөөд байна. Хүний эрхийн бүлгэмүүдийн үзэж буйгаар 6000-аас ч олон хүн, тэр дундаа хүүхдүүд ч байгаа гэв.

Дутерте албан тушаалынхаа сүүлчийн өдрийг хүртэл энэ тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд буй. Хар тамхины кампанит ажлын үеэр урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээний хүн амины хэрэг мөрдөн шалгагджээ.

Дутерте 2016 онд ерөнхийлөгч болохдоо Орос, Хятадтай худалдаа, хөрөнгө оруулалт, цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж амлахын сацуу АНУ-ын аюулгүй байдлын бодлогыг байнга шүүмжилдэг байв. Түүнчлэн, 2017, 2019 онд хоёр удаа Орост айлчилж, Путинтэй уулзаж байжээ. Дайны эхэн үед Дутерте Путиныг хатуу шүүмжлэхээс татгалзаж, төвийг сахина гэж мэдэгдсэн. Дараа нь Путинд болон Манила дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд хандан, орон сууцны хороолол руу галлахаа зогсоож, бөмбөгдөлтөөс өмнө гэм зэмгүй энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг хүсчээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж