Хоосон буунаас хорин хүн айна гэж үгтэй. Атал Ардын намын хоосон буунаас хорь бүү хэл ганц хүн ч гавхийсэнгүй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны долдугаар сард Замын-Үүдийн мафитай зад тэмцэхээ зарлаж аснаас хойш лавтайяа бүтэн жил болох гэж байна. Энэ хугацаанд Замын-Үүдэд цэцэглэсэн авлигын хэмжээ өсч, авдаг, өгдөг нь нэмэгдсэн үү гэхээс Ардын намын дарга нарын амалсанчлан алга болсонгүй. Засгийн газраас бүрэн Эрхт төлөөлөгч томилсон боловч асуудал нь хэвээрээ, экспорт, импортын гацаа, түгжрэл нь бахь байдгаараа, харин ч ачаа тээврийн зардал өмнөхөөсөө хэд дахин нугаларчихсан. Үүнээс үүдэлтэй өргөн хэрэглээний бараа таваарын үнэ өдгөө хэд дахин өсчхөөд байгаа билээ.
Уг нь үүнийг өөрчлөхийн тулд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийг Засгийн газраас байгуулж, нэр бүхий зургаан албан тушаалтныг тэрбээр газар дээр нь очиж, сүр дуулиантайгаар баривчилж байлаа. Харамсалтай нь, энэ хэрэг явдал “дуутай тэнгэр хургүй” гэгчээр хариуцлага хүлээсэн, хүлээлгэсэн хүнгүй, товчхондоо Замын-Үүдийн мафийг Засгийн газар зад цэвэрлэж чадсангүй. Үүний үр дагаврыг энгийн иргэд, эцсийн хэрэглэгчид халааснаасаа төлнө.
Нэг.
Монголын экспорт, импорт урд хөршөөс бүрэн хамааралтай. Импортын бараа бүтээгдэхүүний 90 хувь нь Эрээнээр дамжиж орж ирдэг. Тиймээс Эрээний хил хэзээ нээгдэх нь монголчуудын хувьд өдрийн бодол, шөнийн зүүд шахуу болоод удаж байна. Гэтэл “ядаж байхад яр” гэгчээр авлигын томоохон асуудлаас болж урд хөрш хилийн чингэлэгт тээвэрлэлтийг тэг зогсоосон нь манай улсын эдийн засагт хүнд цохилт болох нь дамжиггүй.
Хятадын хууль, шүүхийнхэн Эрээн-Замын-Үүдийн хооронд чингэлэгт тээвэрлэлт эрхлэхдээ авлига авсан гэх асуудлаар 10 гаруй албан тушаалтныг баривчилж, тус боомтын гаалийн ажилтнуудыг бүрэн бүтнээр өөрчилж, сольсон талаар хэвлэлүүд мэдээлж буй.
Хэрэвзээ, Хятад-Монголын хооронд явж байсан чингэлэгт тээвэрлэлтийн ард асар том авлигын сүлжээ байсан нь үнэн бол энэ нь Монголд ч бас хамгийн их хамаатай асуудал болно. Өөрөөр хэлбэл, авлигын хэрэгт холбогдсон хятадуудын асар том сүлжээний нэг хэсэг нь Монголд байгаа гэсэн үг.
Тэр тусмаа Замын-Үүдийн мафийнхан Засгийн танхимд ч, Г.Занданшатарын парламентад ч, Ардын намын цагаан байранд ч сууж байгаа. Үгүй байсан бол өнөөдөр аль хэдийнэ авлигачдаа барьж хориод Замын-Үүдийн мафийг зад цэвэрлэчихсэн байх биз.
Хоёр.
Замын-Үүдийн гаалийн цэвэрлэгчээсээ дарга нь хүртэл нэг сүлжээ болчихсон нь худлаа биш. Илгээгч нэрээр иргэдээс авлига аваад сууж байдаг бүхэл бүтэн сүлжээ тэнд ажилладаг. Үүнийг нь Замын-Үүдийн захын чавганц бараг гадарлах биз. Тэд ачааны эзнээс дор хаяж 10 сая төгрөг нэхдэг. Өгснийх нь ачааг хурдан шуурхай нэвтрүүлнэ. Өгөхгүй бол гацааж, түгжиж янаглан хорлоно. Ачаагаа авахын тулд илгээгчдийн нэхсэн үнийг нь өгөхөөс өөр арга иргэдэд, бизнесийнхэнд байхгүй. Ямар сайндаа л иргэдээс авлигад авсан мөнгөө шкафныхаа араар хийж байгаад АТГ-т гардуулах вэ дээ.
Замын-Үүдийн авлигын асуудал цар тахлын үеэр бий болчихсон асуудал биш. Аль эртнээс яригдаж, шүүмжлэгдсээр ирсэн. Авчиг Замын-Үүдийн мафитай тэмцэх санаа байвч сачий нь хүрдэг хүн байгаагүй. Аргагүй байх л даа, том дарга нарын ах, дүү, амраг садан, гар хөлүүд ажилладаг болохоор. Замын-Үүдийн гаалийн байцаагч болох гаалийн байцаагч нарын хувьд бараг тэнгэрийн умдаг атгасантай ялгаагүй гэх юм билээ. Үнэн ч биз.
Энэ сүлжээг задлахгүйгээр Замын-Үүдийн мафитай тэмцэх боломжгүй. Замын-Үүдийн мафитай тэмцэхгүйгээр Замын-Үүдийн гацаа, түгжрэлийг арилгах боломжгүй. Эрээнд явагдсан баривчилгааг Л.Оюун-Эрдэнийн засаг овжин ашиглаж чадах юм бол нэг сумаар хоёр туулай буудах боломжтой. Замын-Үүдийг бас Ардын намын цагаан байрыг авлигачдаас цэвэрлэнэ гэсэн үг.
Үндсэндээ журмын нөхдийнхөө авлигатай, Замын-Үүдийн мафитай тэмцэх сайхан шалтаг,шалтгааныг хятадууд тавиад өгчихлөө. АТэгэхээр Монголын Засгийн газар нүдэн балай, чихэн дүлий суух бус Хятадын хууль хүчнийхэнтэй хамтарч Зам-Үүдэд бугширсан авлигын сүлжээ, аалзны торыг зад цэвэрлэх хэрэгтэй байна. Авлигатай жинхэнээсээ тэмцмээр байгаа юм бол Ардын нам хоосон буу гаргах хэрэггүй. Тэр тусмаа Ардын намын дарга нар авлигатай тэмцэхээс айгаагүй бол шүү дээ.
ГААЛЬЧИН 2022-05-24 202.9.46.57
ЗАМЫН-ҮҮДИЙН МАФИЙГ ТАРААСАН ГЭЭД БАРИВЧИЛГАА ЯВУУЛААД СҮРЖИГНЭЭД БАЙСАН ОДОО ЗҮГГДАРГА НЬ ДЭВШЭЭД ГЕГ-Т ДАРГА БОЛООД ЧИМЭЭГҮЙХЭН ШИГ АЖЛАА ХИЙГЭЭД Л ЯВЖ Б.АА… ИЙМ Л Б.ДАА… АСРАЛТ ТӨР ЗАСГИЙГ ДИЙЛЖ Б.АА…
Zochin 2022-05-24 203.91.115.47
ATG muu ajilj bgaa
Зочин 2022-05-24 202.21.108.254
Х.Нямбаатар шууд холбоотой.
zochin 2022-05-24 202.9.40.110
Hamgiin hudalchuud daa.Zamiin Uuded ochood hamag huniig ajilgui bolgood.barag delhii dayr zarlaad Nymbaatar surjigneed bsan.Ted nar uo ch hiigeegui.zugeer ta nar huniig hohiroogood haysan.Iim hetsuu ued huniig ajilgui bolgono gj baihuu.Erdene batiig shorongoos UIHd.SU giin buh hereg delhiigeer neg shuugij bhd tag chimeegui bga bizde.Er n Nymbaatariin bolovsrol.chadvart ergelzej bn.Chadvargui.medleggui hun shuu
Зочин 2022-05-24 66.181.161.9
Ард түмэнд таалагдахгүй байгаа улс төрчдийг Нямбаатар Занданшатар 2 тэргүүлэх байх МАН сөнөөсэй
ИРГЭН 2022-05-24 202.21.104.2
30 ЖИЛ БОЛСОН ЭНЭ ЯЛЗРАЛЫГ АРИЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЕРӨНХИЙ САЙДЫГ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА.
Зочин 2022-05-24 195.46.106.44
Авилгатай тэмцэх хүсэл зорилго чадвар дутаж байна.
irgen 2022-05-24 202.126.89.106
Hyatad uls ymarch aldaa hiise namiin toriin alban tushaaltnaa shiitgej chadaj bna. buh erh medel n bhad MAN tseverlej zasaglaj chadsangui. hudlaa yum bna.
гэбэр 2022-05-24 202.21.102.10
замын үүд болон гашуун сухайтын авилга замаа алдсанштээ. үүнийг МАН яаж цэвэрлэж чадах юм бэ. дарга нар нь хувь хүртэж сонгуулийн мөнгөө босгодог юм чинь
Зочин 2022-05-24 66.181.160.108
Аль ч улсад авлигатай хийх тэмцэл үр дүнтэй болох гол сэжүүр нь тус улсын төр засгийн тэргүүн дээд албан тушаалтнууд нь өөрсдөө нэр цэвэр, авлигатай тэмцэх чин хүсэл (хуурамч биш!)-тэй, зоригтой тууштай байх ёстой!!! Манайд эдгээр шинжүүд байхгүй учраас хоосон ярианаас хэтрэхгүй байгаа юм!!!
Зочин 2022-05-24 66.181.160.54
манай энэ эргүүнүүд хийж чадахгүй ээ бүгдээрээ адилхан идсэн уусан юм чинь яаж цэвэрлэгээ хийхийн худлаа
zochin 2022-05-24 142.114.121.7
2 xөрш шигээ авилгачид оффшорчдоо янзалчихаад Америк энээ тэрээ ярьж далжигна, чадаxгуй бол ЗАЙЛ!!!
Зочин 2022-05-24 202.126.89.52
Монголд 100 авилгачийг устгахад ард нь 1000 авилгач ярайтал ээлжээ хүлээж байгаа. Монголд 3 сая хулгайч авилгачин амьдардаг. Эд мөнгөний малын албан тушаалын ажлын цагийн гээд төрөл бүрийн хулгайч нар. Жижүүрээс цэвэрлэгч багш эмч дарга сайд ерөнхийлөгч хүртэл бүгд авилгачид.
бат 2022-05-24 202.126.89.194
УИХ-ын гишүүдийн ярьсан тайган хүн юуч хийж магадгүй шүү поп 5 нэг шүү дээ. Ийм л хүмүүсийн манай ард түмэн сонгосон 24 он хүртэл хүлээх хэрэгтэй.
Зочин 2022-05-24 66.181.180.181
Хятадын Эрээний х***а, өвөр монголчууд Замын-Үүдийн тээврийг авах маш их сонирхолтой байснаа ковидоор далимдуулж гацаа түгжрэл 2020 оны 11 сараас эхлэн үүсгэж, тээврийн үнэ ханш өсгөж, ямар ч нотолгоогүй ковид гарсан мэтээр хязгаар тогтоож монголчуудыг хооронд нь алалцуулж бсан шүү. Эхэндээ жолооч нар ашиг хүртсэн, сүүлдээ чингэлэг тээвэр зохиож өөрсдөө маш их ашиг хүртсэн, бүх зүйл Хятадаас болсон с**
Зочин 2022-05-24 202.126.89.210
Сонгогчдын олохнын сонголт эд нар юм даа. Тэнэг хүмүүс сонгочоод ухаантай үйлдэл хүлээх.
Зочин 2022-05-24 192.82.68.37
37 оных шиг нэг том цэвэрлэгээ хийхгүй бол өөрөө засагдахаа өнгөрсөн бололтой Эд ч тэнэг биш бололтой, харин том гарын хулгайчууд бололтой.
Зочин 2022-05-24 43.242.243.32
бариад шалгаххаар нь шүүх нь чөлөөлөөд байхаар яах юм бэ хуулийг нь АН ы үед л хоёр утгатай хуулиуд санаачллаад баталчихсан хэдэн шүүгч д нь шүүгчийн хараат бус байдлаар далимдуулж бүгдийг өөрсдийн дураар шийдэж ба
йгаа шүү дэээ
Мөнх 2022-05-24 59.153.115.98
Манай улсад авилга авахын төлөө л хүмүүс дарга болж бгаа. Иймд авилга өгөхөа болих, өгсөн авилгах задлах л хэрэгтэй.
Ж Б Г 2022-05-24 64.119.23.39
ОЮУН-ЭРДЭНЭ НЯМБААТАРАА НӨГӨА ГАНСҮХ БААСАНДОРЖ ГЭЭД МАФИ БАЙНА ГЭЭД АМ УРАЛДАН ЯРИАД БАЙСАН НӨХӨДҮҮД ЧИНЬ ӨНӨӨГ ХҮРТЭЛ СУЛ ДЭЛ ЯВЖ БАЙНА Х.БАТТУЛГЫН ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСҮҮС ЯАГААД АЙГААД БАЙДАГ ЮМ ЭДГЭЭР ХҮМҮҮС ЧИНЬ ХЭНД ХЭДЭН ЖИЛИЙН ЯЛ ӨГӨХ ҮҮ ХЭНИЙГ ЯЛААС ЧӨЛӨӨЛӨХИЙГ ШИЙДДЭГ БАЙСАН ГЭЖ ТА ХОЁР ЯРИЖ БАЙСАН ЭНЭ ХҮМҮҮСДЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭР ЗОРИГ ЧАДВАРГҮЙ БОЛ ОГЦОР ОДОО ТА ХОЁРД БҮХ ЭРХ МЭДЭЛ БАЙНА АЖИЛАА ХИЙ ЧАДАХГҮЙ БОЛ АЖИЛАА ӨГ БАТТУЛГА ГЭДЭГ ХҮН ЭНЭ УЛС ОРНЫГ САМАРСАН ОДОО НАМЫН ДАРГА
Зочин 2022-05-24 103.57.94.228
Харамсалтай нь а**с цөлмөөд дуусгасан. Амташсан хэрээ арван гурав эргэнээ гэж одоо зүүдлээд унтаж ч чадахгүй байх шиг. 1-2 засагт гараад л сүйрүүлчихсэн. АН дахин засаг төрийн эрх авбал бүр дуусгана. Ард түмэн хаширсандаа.
Зочин 2022-05-24 64.119.22.198
Энэ хэдэн нохдууд улс орноор тоглож дууслаа.
Зочин 2022-05-24 59.153.114.53
ТЭР ХӨГЖИЛ ЭДИЙН ЗАСГИЙН ТНБД Х.БАТЖАРГАЛ ГЭЖ ТОМ б**с ДОЛООГЧ,ЦҮНХ БАРИГЧ БУЗРЫН ЯНХАНУУДААР ТОЙРОН ХҮРЭЭЛЛҮҮЛЭГЧ ОЛОН ТЭРБУМЫН АВИЛГАЧ, ЦҮНХ БАРИГЧДЫГ, ЛУЙВАРЧНЫГ ОЛОН ТЭРБУМЫН БАЙРАНД АМЬДРАГЧИЙГ АТГ ГАРДАН ШАЛГААЧ. ИХ ЮМ ГАРНА ШҮҮ. НИЛЭЭН ОЛОН б**с ДОЛООГЧ ЦҮНХ БАРИГАЧИД ОДОО ТОМОРЧ БАЙНА. ЯАЖ ХӨРГӨНГӨЖСӨНИЙГ НЬ ШАЛГААЧ. БИД ОЛОН ЖИЛ БИЗНЕС ХИЙЛЭЭ, ЛУЙВАРЧИД ШИГ, АВИЛГАЧИД ШИГ, б**с ДОЛООГЧ ШИГ БИШ БОЛОХООР Л БАЙРАНДАА БАЙГААД Л БАЙНА. АТГ АЖЛАА ХИЙГЭЭЧ.
зочин 2022-05-24 64.119.20.249
ялтан Эрдэнээгийн сайт амаа хамхиаарай, Та нар МАН ын муулахгүй шүү, Олон юм руцаад байвал шоронд хийчхинэ шүү
Зочин 2022-05-24 103.10.21.243
Яагаад бид иймхэн хууль зүйн сайдтай юмбэ часхийсэн хүн хэрэгтэй
оюун-эрдэнэ данх 2022-05-24 202.126.89.8
ухаангүй ноёнд урагшгүй албат. засагаа солиоч ээ МАН нийтээрээ бөлдөгдүүлчээд ард түмэн хөдлөасэй гээл сэм зхлбирч байгаа даа бараг. оюунаагаа унагаа.
ШЕФ ООАУСК 2022-05-24 119.40.98.177
Замын-Үүдийн асуудлыг их бодиттой харахыг хичээх хэрэгтэй. Хувь тээврийг гацаасан нь дэг журам сахиулахдаа биш байх гэж бодогддог. Хэн гуйж ирнэ түүнд тавьсан болзлыг зөвшөөрөх, цаашид хэл амгүй тээврээ хийхийг хүсвэл дуугүй байх, тодорхой хугацаанд төлбөр төлөх гээд яг л оросын цагдаатай кинонд гардаг шиг ажиллагаа байсан болов уу гэж бодогдоод байгаа.
Шеф үзсний дон юм болов уу
Зочин 2022-05-24 192.82.75.173
Oros kinog gargahiig horigloh heregtei. Hund heregtei yum yu ch baihgui. Tarhi ugaalt, oros mayagiin amidraliig surtalchilna. Ter n mafia, avlga yum
зочин 2022-05-24 103.57.93.20
Авилгатай тэмцвэл нам сөнөнө, Авилгатай тэмцэхгүй бол улс орон сөнөнө. / XI дарга /
зочин 2022-05-24 103.57.93.20
Авилгалтай тэмцвэл нам сөнөнө, авилгатай тэмцэхгүй бол улс орон сөнөнө. / XI дарга /
Зочин 2022-05-24 150.129.141.157
Үнэндээ МАН улс орноо өрөнд оруулж хүмүүсээ халамжийн сэтгэлгээнд сургаж далайд живүүлж бна даа
Зочин 2022-05-24 192.82.69.96
Uhsen hen haana halamj avaad baina?
Иргэн 2022-05-24 66.181.161.31
МАН – ын авилагачид олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хятадын муу сурагчид тэднийг хөөдөв бололтой.
иргэн 2022-05-24 66.181.160.60
Авилгатай тэмцье гэхээр нөгөө 76-ынхаа ихэнхийн дээлийг нь нөмрүүлчихгээд хэцүү байгаа байлгүй, тэгэхээр ИХ-д хүн үлдэхгүй болчих гээд байдаг, яадаг бил ээ хөө???
mgl 2022-05-24 192.82.90.217
Odoo tseverleh heregtei, darga naraa.
зочин 2022-05-24 202.21.120.66
угаасаа зэрлэг ургамалыг үндэсээр нь зулгааж устгаж байж дахиж ургахгүй болдог ш дээ түүнтэй агаар нэг ганц хоёр хүнээр туг тахиад цаана нь бугласан идээг шахаж гаргаж чадахгүй ш дээ өчнөөн цагдаа прокурор, шүүхийг солиод л байдаг тэдний авлига хэвэээрээ дараагийн ээлж нь хүн дарамтлаад суудагтай адил шүү. Сольвол сольсон шиг соль цэвэрлэгээ хийвэл хийсэн шиг хий тэгэж байж идээ буглааг арилгана
Зочин 2022-05-24 203.91.115.51
Hahahha ed nariin avligaltai temtsene gedegt itgedeg hulduu tums ch bhgyi boloo biz ene ulsad, ene amarbayasgalan hulgaich muur tsaraitai nuhur chine nyyrsnii mafiin boss baij bhad hahhaha yag temtseech
иргэн 2022-05-24 103.229.121.116
1921 оны хувьсгалын дундуур Богд хаан орж ирээд халхын ноёдыг дараалан хорлож аажим засаглалыг гартаа авсан гэж байгаа. улмаар энэ явуулгатай байдлыг нь оросууд ашиглаж зохион байгуулалттай дөрвөдийн засаглал тогтоосон гэж байгаа. түүнтэй эгээ адил МАНАН-ийнханы төлөөлөл ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд МАН-д хачиг шиг наалдаж шигсэн учраас улс орны ирээдүйгээс өмнө өөрсдийнхөө эрх ашиг ашиг хонжоог л бодож байгаагаас өнөөдрийн ийм байдал үүсэж. Түүнийг нь далимдуулж гадны гар хөлүүд гуаглаж б\на
Зочин 2022-05-24 202.126.89.1
түүхийг мөн мэдэв ээ
Зочин 2022-05-24 122.201.21.201
УИХ тараа. Хамгийн түрүүнд Занданшатар огцор.
Зочин 2022-05-24 192.82.84.245
Лав л МАН-ын шүүхийн шинэчлэл, Хүрэлсүхийн шударга ёсны тэмцэлийн үр дүнд дээд шүүх МАНгасын угаадасны гөлөг болжээ…
Иргэн 2022-05-24 66.181.161.31
Нямбаатарыг үтэр түргэн зайлуул. Ардын намыг тараа. Авилгачидыг цаазал.
Зочин 2022-05-24 188.162.254.3
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин 2022-05-24 192.82.77.151
Амарбаясгалан гэдэг ЖДҮ ийн хулгайч байхад МАН авилгатай тэмцэж харагдаач.
Зочин 2022-05-24 103.57.94.228
Та бол бүр ч чадахгүй. Хэлэхэд амар,хийхэд хэцүү. Бардам ам, шалдан гуя биздээ та
Зочин 2022-05-24 66.181.160.45
Mash zuv.