Хүний нүүр царай танигч “Clearview AI” компанийг Их Британийн хувийн нууцыг хамгаалах байгууллагаас 7.5 сая фунт стерлингийн торгууль ногдуулж, оршин суугчдын мэдээллийг устгахыг үүрэг болгов. Тус компани нүүр царайг таних зорилгоор интернэтээс зураг цуглуулж, дэлхийн мэдээллийн сан үүсгэж байжээ. Мэдээллийн комиссарын алба (ICO) Их Британийн мэдээлэл хамгаалах хуулийг зөрчсөн гэж мэдэгдэв. Тиймээс оршин суугчдын хувийн мэдээллийг олж авах, ашиглахаа зогсоохыг тус компанид тушаасан байна.
“Clearview AI”-ийн гүйцэтгэх захирал Хоан Тон-Тхат "Их Британийн Мэдээллийн Комиссар миний технологи, санаа бодлыг буруугаар ойлгож байгаад би гүнээ харамсч байна. Бид нээлттэй интернэтээс зөвхөн олон нийтийн мэдээллийг цуглуулж, хувийн нууц, хуулийн бүх стандартыг дагаж мөрддөг.
"Clearview AI"-ийн технологийг нийгэмд буруугаар тайлбарлаж байгаад урам хугарч байна" гэж тайлбар өгсөн аж.
“ICO”-ийн мэдээлснээр тус компани дэлхийн хэмжээнд 20 тэрбум гаруй нүүрний зургийг зөвшөөрөлгүй хадгалсан байна. “Clearview AI” нь Facebook, Instagram болон бусад эх сурвалжаас хүмүүсийн зургуудыг нэгэн зөвшөөрөлгүйгээр авдаг. Их Британийн мэдээллийн комиссар Жон Эдвардс "Компани нь эдгээр хүмүүсийг таних боломжийг олгодог төдийгүй тэдний зан байдлыг хянаж, арилжааны үйлчилгээ болгон санал болгодог. Энэ явдлыг хүлээн зөвшөөрч болохгүй" гэжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ