Каннын кино наадмын ёслолын үеэр эмэгтэйчүүд үзэл бодлоо илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Каннын кино наадмын ёслолын үеэр эмэгтэйчүүд үзэл бодлоо илэрхийлэв

Каннын кино наадмын ёслолын үеэр эмэгтэйчүүд үзэл бодлоо илэрхийлэв

Феминист эсэргүүцэгчид Каннын кино наадмын улаан хивсэн дээр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг онцлон харуулсан туг мандуулан жагсаал зохион байгуулжээ. Тус феминист бүлэглэл өнгөрсөн Каннын наадмаас хойш Францад амиа алдсан 129 эмэгтэйн нэрийг бичсэн туг мандуулжээ.

Мөн утаат бамбар асааж, тэмцлийн нударга өргөсөн байна.  Эсэргүүцэл Ираны "Ариун аалз" киноны нээлтийн үеэр болжээ.

Тус киноны нээлтийн үеэр эсэргүүцлээ илэрхийлэх нь нарийн утгатай аж. "Ариун аалз" кинонд биеэ үнэлэгчдийг хороодог алуурчны араас мөрдөх эмэгтэй мөрдөгчийн тухай гардаг феминист триллер төрлийн кино юм.

Энэ нь 2000, 2001 онд 16 эмэгтэйг "Бурхны төлөө, миний шашныг хамгаалахын тулд биеэ үнэлж, бусдыг завхруулж байсан хүмүүсийг тонилгов" гэж хэлсэн Саид Ханаэйгийн үнэн түүхээс сэдэвлэсэн юм. Дэлхийн нэр хүндтэй кино найруулагч, жүжигчид оролцдог тус наадамд эсэргүүцлийн жагсаал шуугиан тарьж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж