Герман Сенегалтай байгалийн хийн төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Герман Сенегалтай байгалийн хийн төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна

Герман Сенегалтай байгалийн хийн төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна

Герман улс Сенегалтай хамтран байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлэхийг хүсч байна гэж канцлер Олаф Шольц Ням гаригт Африкт хийсэн анхны айлчлалынхаа үеэр мэдэгдэв. Тэрбээр Украинд болж буй дайн нь Германы эрчим хүч, хүнсний үнэд үзүүлэх нөлөөний талаар мөн дурссан юм.

Шольц байгалийн хийн олон тэрбум шоо метрийн нөөцтэй Сенегалд гурван өдрийн айлчлалаа эхлүүлсэн юм.

Кремль Украин руу дайрсны дараа Герман улс байгалийн хийн түлшний хувьд Оросоос ихээхэн хамааралтай байдлаа багасгахыг эрмэлзэж байна. Шольц Сенегалын эрх баригчидтай хий олборлох, шингэрүүлсэн хийн асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлсэн аж.

Герман мөн Сенегалын сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг сонирхож байна гэж Шольц ярив. Тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Гэхдээ Герман улс Сенегал дахь байгалийн хийн ордыг судлахад тусалж чадна гэж мэдэгджээ.

Сенегал Европын зах зээлийг “LNG”-ээр хангахад бэлэн байна. Сенегалын “LNG”-ийн үйлдвэрлэл ирэх онд 2.5 сая тонн, 2030 он гэхэд 10 сая тоннд хүрнэ гэж судлаачид таамаглаж байгаа аж. Хийн хайгуул, төслийн санхүүжилт болон бусад асуултын хувьд  бүх зүйл нээлттэй, бид энэ хүрээнд Германтай хамтран ажиллах хүсэлтэй байна  хэмээн Сенегалын ерөнхийлөгч Салл хэлэв.

Эх сурвалж: cnn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж