АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэрвээ Хятад улс Тайвань руу дайрах юм бол бид зүгээр суухгүй гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ыг галаар тоглож байна гэж Хятадын талаас анхааруулжээ.
Жо Байден Ази дахь айлчлалынхаа хүрээнд Токио хотноо сэтгүүлчдийн асуултад хариулсан. Хэрвээ Хятад улс Тайваньд довтолбол АНУ-ын зэвсэгт хүчин гар бие оролцох уу гэсэн асуултад Байден ямар ч хоёрдмол утгагүйгээр шууд тийм гэж хариулжээ.
Түүнчлэн АНУ-ын гадаад бодлогод томоохон өөрчлөлт гарч байгааг Байден онцлов. “Бид Нэг Хятад бодлогыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч зүгээр л хүчээр бүхнийг авч болно гэдэг тийм ч зөв санаа биш” гэжээ. Байден Тайванийн аюулгүй байдлын талаар үг хэлж буй нь анхны удаа биш юм. Өнгөрсөн оны аравдугаар сард мөн л Тайванийн аюулгүй байдлыг хамгаална гэдгээ илэрхийлж байсан.
Хятадын Тайванийн хэрэг эрхлэх газраас өчигдөр /2022.05.23/ мэдэгдэхдээ, “АНУ Хятадыг дарах зорилгоор Тайванийг ашиглаж байна. Энэ нь эргээд өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болно” гэв. Бээжин болон Вашингтон хоорондын нэгэнт тогтсон байсан зарчмыг зөрчсөн аливаа үг, үйлдэл гаргахгүй байхыг тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнлиан АНУ-аас шаардлаа. Энэ талаар түүний хэлсэн үгийг эш татан Хятадын төрийн өмчит "Синьхуа" агентлаг мэдээлэв.
АНУ нь Тайваньтай албан ёсны дипломат харилцаа байхгүй ч түншээ гэж тодорхойлоод буй. Тийм ч учраас Тайваньд зэвсэг борлуулахын сацуу гадаад худалдаа өргөнөөр хийдэг.
Эх сурвалж: ALJAZEERA
zochin 2022-05-24 66.181.183.103
68 119 18 217-chi hyatadad ih hair zarlaad bgaa yum uu
Зочин 2022-05-24 107.2.207.39
taiwan tusgaar uls bish boloxoor xen ch tald ni oroxgyi baixoo
Zochin 2022-05-24 202.126.89.46
Hen ymar uls delhiin noyorhoh we uuniigel batlah geed bainu
Зочин 2022-05-24 103.57.95.115
n**** umaa uls orni status
Зочин 2022-05-24 202.126.88.47
Er ni neg zuiliig manaikhan oilgochikh heregtei. Amerik huchtei bailaa geed bid ogt buruudakhgui. Harin 2 hursh maani neg urund oruulj nuguukh ni huchirkhiilel hiij busdiig ekhseeldee oruulj bna. Ekhneesee krimiin hoig, asian buurai Ulsuud geed. Ted het huchirkheg bolokh ni bidend iim l aidas bna. Amerik dain hiideg l gedeg neg ch ulsiin turiin dalbaig soliogui shuu
Ши жин пиний орос гөлөг пу тин ва 2022-05-24 202.55.188.89
Өнөөдрийн бодит байдлаас хархад Украйн руу дайрсан оросын жишгээр бол хятад далайн дундах Америкийн өмгөөллийн Тайвань руу дайрахгүй харин Монгол руу бол дайрч болохоор болчлоо. Оросууд ацан шалаанд ороод манийгаа хужжааад өргөл болгоод барьчихгүй л бол. Гэхдээ оросын өнөөдрийн бгаа царай ямар итгэл төрүүлэхгүй бна даа
Олон улсын харилцааны судлаач 2022-05-24 114.145.85.217
Олон улсын эрх зүйн харилцаа гэж нэг том сэдэв бий. Харамсалтай нь Орос болон Хятад Америк гэх гүрнүүдэд энэ огт хамаарахгүй юм. Юуны тулд Нэгдсэн үндэсний байгууллага гэх дэлхийн 214н улсыг багтаасан байгууллага байгаа талаар бодож үзээсэй гэж хүсмээр. Тайван улсын хувьд тусгаар тогтнолоо бүрэн хүлээн зөвшөөрүүлж чадаагүй улс. Тусгаар улс мөн биш эсэх дээр одоо хүртэл эргэлзээтэй байдаг нь үнэн. Тайван бол Украйн биш гэдгийг аль аль талдаа ойлгомоор.
Зочин 2022-05-24 51.79.240.48
Orosod ch gesen hamaagui. Ene ikh gurnuud arai l bna shuu
Зочин 2022-05-24 208.105.58.254
Жоохон юм унш судал. НҮБ хэдэн гишүүнтэй дүрэм нь ямар байдаг. Орос Украйны хямралыг НҮБ яагаад зохицуулж чадахгүй байна гэх мэт. Унш судал дараа нь х**.
Зочин 2022-05-24 66.181.190.94
Ene erunhiilugch Hyatad, Orosiin durguig ih hurgej bn daa Sain yor uu muu yor uu
РАВДАН 2022-05-24 66.181.160.50
САЙН2
Зочин 2022-05-24 202.21.109.119
Sain2
Зочин 2022-05-24 64.119.18.217
Зөнөг Байден юу хэлж, ярьж байгаагаа өөрөө ч ойлгохоо больсон амьтан. Өнөөдөр хэлсэн юмаа маргааш нь санахгуй байгаа. Энэ хүний оюун ухаан,, сэтгэц, эрүүл мэнд нэг л бишээ. Америк шиг том гүрний удирдагч ийм ч байх гэж….
Zochin 2022-05-24 202.126.89.46
Arai zaluu putting har
Өлзий 2022-05-24 192.82.70.35
Хятадуудаа дайраад. даварсан нөхдүүдийг сургаяаа
Зочин 2022-05-24 202.55.191.194
хятадыг арчиж хаях хэрэгтэй суурин дээр нь 1900 оны дуулгавартай хүлцэнгүй хятад улсыг байгуулж, шинжаан уйгар, өвөрмонгол, төвд зэрэг бүс нутгийг тусгаар улс болгож задлах ёстой
Зочин 2022-05-24 192.82.68.37
Яаж ийм маанаг байж болно? 1900 онд буцаж очно гэдэг чинь Монгол Чин улсын хэсэг буцаад болно шүү дээ. Эсвэл тэгэхийг хүсээд байгаа юм уу?
Зочин 2022-05-24 202.126.89.205
Өөрөө жинкэнэ маанаг гар бна ш дээ аахахахаха юун Чин улс яриад унавдаа хахаха