Сэрэмжлүүлэг: Бүрэн бус техникээс болж машин шатжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Бүрэн бус техникээс болж машин шатжээ

Сэрэмжлүүлэг: Бүрэн бус техникээс болж машин шатжээ

Баянгол дүүрэг Нарны гүүрний замд өчигдөр /2022.05.23/ 22:00 цагийн үед машин шатаж байна гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, суудлын машин шатаж байсан галыг унтраасан байна.

Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд бүрэн бус тээврийн хэрэгслээс болж гал гарсан гэх урьдчилсан дүгнэлт хийсэн байна.

Тухайн үед жолооч галыг унтраах гэж оролдсон ч гал богино хугацаанд тархсан байна. Гэхдээ өөр бусад машин руу гал тархаагүйг албаны хүмүүс хэллээ.

НОБГ-аас жолоочдыг техникийн бүрэн бүтэн байдлыг харгалзаж, машинд нэмэлтээр тоноголосон гэрлийг сайтар шалгах, цахилгааны гэмтэл үүссэн бол яаралтай засах, галын хорыг заавал авч явж хэвшихийг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж