Чөлөөт бөхийн тамирчин Ж.Чулуунбат болон жүдо бөхийн тамирчин Л.Энхрийлэн нар батламж, медалиа нөхөн хүртлээ. Чөлөөт бөхийн Ж.Чулуунбат “Лондон-2012” олимпод амжилттай барилдан 120 кг-ын жинд долдугаар байр эзэлсэн. Гэтэл тус жинд түрүүлсэн Узбекистаны Артур Таймазов допинг хэрэглэсэн нь илэрснээр алтан медалиа хураалгаж, ард нь жагссан бөхчүүд байр ахисан юм.
Олон улсын олимпийн хорооноос Ж.Чулуунбатыг тус олимпод шагналт тавдугаар байрт шалгарсан болохыг илтгэсэн батламж ирүүлснийг өчигдөр/2022.05.23/ болсон гишүүдийн хурлын үеэр гардуулж өгчээ. Мөн түүний спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнав. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулжээ.
Мөн өнгөрсөн хоёрдугаар сард зохиогдсон Парисын Гранд Слам тэмцээнд оролцсон шигшээ багийн тамирчин -57кг-ын жинд Л.Энхрийлэнгийн хүрэл медалийг олон улсын жүдо бөхийн холбоо нөхөн илгээснийг өчигдөр гардуулжээ. Тодруулбал -57 кг-д зооны аваргын төлөө Японы Тамаоки Момо болон Францын Присцилла Гнето нар барилдсан бөгөөд барилдааны үеэр Гнетогийн гар утас дэвжээнд унаснаар Хансокү Макэгээр дэвжээнээс хөөгдсөн.
Дүрмийн дагуу Хансокү Макэгээр хөөгдсөн тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй юм.
Гэтэл Гнето хүрэл медалийн төлөө Л.Энхрийлэнтэй барилдаж нэмэлт цагт ялснаар хүрэл медаль хүртээд байсан юм. Гэхдээ жүдогийн холбоо алдаагаа залруулж Л.Энхрийлэнд хүрэл медалийг нь ийнхүү нөхөн олголоо.
Zochin 2022-05-24 203.91.115.243
Зураг, пост ашиглахдаа зөвшөөрөл авч байгаарай. Өөрсдийн мэдээ шиг үг үсэггүй хуулахаа боль!!!!!!!!!!!!
М 2022-05-24 103.57.92.109
Нөхөөсний гарууд хэ хэ
Зочин 2022-05-24 202.9.40.238
Л.Энхрийлэн минь дэлхийн аваргаас жинхнээрээ медаль авч хөгжөөн дэмжигч нараа баярлуулаарай. мэхийн хувилбар тактикаа сайжруул.
Зочин 2022-05-24 202.126.89.35
Донгио донгио юм ярих юм аа, нэгэнт гар утсыг нь хурааж аваад барилдуулсан л юм бол араас ингэж тэнэгтэх хэрэг юу байна
зочин 2022-05-24 103.80.211.207
МОНГОЛЫН ТАМИРЧИН МААНЬ ДҮРМИЙН ДАГУУ МЕДАЛИА АВСАН НЬ САЙХАН БАЙНА ШҮҮ ДЭЭ
Зочин 2022-05-24 202.9.47.22
Тэр гайтай гар утас байгаагүй бол уг нь медаль авах ёсгүй л хүн юм байна лдаа.
зочин 2022-05-24 103.80.211.207
ПЭЭ. АТААРХУУ ЮМ БЭ?