Ж.Чулуунбат олимпийн батламжаа, Л.Энхрийлэн медалиа нөхөн авлаа

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Ж.Чулуунбат олимпийн батламжаа, Л.Энхрийлэн медалиа нөхөн авлаа

Ж.Чулуунбат олимпийн батламжаа, Л.Энхрийлэн медалиа нөхөн авлаа

Чөлөөт бөхийн тамирчин Ж.Чулуунбат болон жүдо бөхийн тамирчин Л.Энхрийлэн нар батламж, медалиа нөхөн хүртлээ. Чөлөөт бөхийн Ж.Чулуунбат “Лондон-2012” олимпод амжилттай барилдан 120 кг-ын жинд долдугаар байр эзэлсэн. Гэтэл тус жинд түрүүлсэн Узбекистаны Артур Таймазов допинг хэрэглэсэн нь илэрснээр алтан медалиа хураалгаж, ард нь жагссан бөхчүүд байр ахисан юм.

Олон улсын олимпийн хорооноос Ж.Чулуунбатыг тус олимпод шагналт тавдугаар байрт шалгарсан болохыг илтгэсэн батламж ирүүлснийг өчигдөр/2022.05.23/ болсон гишүүдийн хурлын үеэр гардуулж өгчээ. Мөн түүний спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнав. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулжээ.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард зохиогдсон Парисын Гранд Слам тэмцээнд оролцсон шигшээ багийн тамирчин -57кг-ын жинд Л.Энхрийлэнгийн хүрэл медалийг олон улсын жүдо бөхийн холбоо нөхөн илгээснийг өчигдөр гардуулжээ. Тодруулбал -57 кг-д зооны аваргын төлөө Японы Тамаоки Момо болон Францын Присцилла Гнето нар барилдсан бөгөөд барилдааны үеэр Гнетогийн гар утас дэвжээнд унаснаар Хансокү Макэгээр дэвжээнээс хөөгдсөн.

Дүрмийн дагуу Хансокү Макэгээр хөөгдсөн тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй юм.

Гэтэл Гнето хүрэл медалийн төлөө Л.Энхрийлэнтэй барилдаж нэмэлт цагт ялснаар хүрэл медаль хүртээд байсан юм. Гэхдээ жүдогийн холбоо алдаагаа залруулж Л.Энхрийлэнд хүрэл медалийг нь ийнхүү нөхөн олголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж