ОУВС: Дэлхий даяар юмны үнэ өсч буй шалтгаан

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

ОУВС: Дэлхий даяар юмны үнэ өсч буй шалтгаан

ОУВС: Дэлхий даяар юмны үнэ өсч буй шалтгаан

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн судлаачид ОХУ-ын Украинд хийсэн түрэмгийлэл дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж, үнийн өсөлтийг хурдаcгаж байгааг онцлов. Энэхүү үйл явдал нь дараах гурван сувгаар эдийн засагт нөлөөлж буйг дурджээ. Үүнд:

  • Хүнс, түлш шатахуун зэрэг түүхий эдүүдийн үнийн өсөлт инфляцийг хурдасгана. Улмаар орлогын өсөлт болон эрэлтэд сөргөөр нөлөөлж байна.
  • Хөрш зэргэлдээ орнуудад худалдааны тасалдал, нийлүүлэлтийн сүлжээний гацаа, мөнгөн гуйвуулгын асуудал үүсч, дүрвэгсдийн тоо өсөх зэрэг бэрхшээлүүдтэй тулгарч буй юм.
  • Бизнесийн итгэл буурч, хөрөнгө оруулагчдын хувьд тодорхойгүй байдал үүсэх нь хөрөнгийн үнэд дарамт болж, санхүүгийн нөхцөл байдал чангарч, хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах урсгал нэмэгдэх магадлалтай байна.

ОХУ, Украин нь дэлхийн түүхий эдийн гол үйлдвэрлэгчдийн нэг юм. Тиймээс нийлүүлэлтийн саатал дэлхий даяар газрын тос, байгалийн хийн үнэ өсөх шалтгаан болов. Мөн тус хоёр улс дэлхийн нийт улаанбуудайн нийлүүлэлтийн 30 хувийг хангадаг бөгөөд улаанбуудайн үнэ 30 хувь өсч, рекорд түвшинд хүрснээр хүнсний үнэ нэмэгдээд байна. 

Эх сурвалж: IMF

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж