“Vaxinia” нэртэй хорт хавдрыг устгагч вирусийг амьтан дээр амжилттай туршсан. Одоо хүн дээрх клиник туршилтыг эхлүүлжээ. Уг вирусийг лабораторийн аргаар бүтээсэн ба хорт хавдрын эсний эсрэг дархлааны хариу урвалыг сайжруулдаг байна. Амьтан дээрх туршилт нь гайхалтай үзүүлэлтүүдийг гаргасан аж.
Гэвч, эдгээр вирусийн амжилт нь маш хязгаарлагдмал байсан байна. Харин шинэ “Vaxinia”-г эрдэмтэд хорт хавдрын эсийг гэмтээгээд зогсохгүй биеийн дархлааны системд илүү танигдахуйц болгох үүднээс зохион бүтээжээ.
Судлаачид шинэ төрлийн вирус нь биеийн хариу үйлдлийг илүү хүчтэй болгож, илүү сайн тэмцэх боломжийг олгоно гэж найдаж байна. Хорт хавдрын эмийн өмнөх эмнэл зүйн туршилтууд ч нааштай үр дүнг харуулсан. Гэхдээ “Vaxinia” нь шинэ эрин зууны нээлт гэж үзжээ.
Хорт хавдрыг устгадаг вирус нь уушги, хөх, өндгөвч, нойр булчирхай, бүдүүн гэдэсний хорт хавдрын хэмжээг багасгаж чаддаг нь батлагдсан. Үзүүлэлт нь амжилттай байсан тул эрдэмтэд хүн дээр туршихаар шийджээ. Амьтанд ажиглагдсан үр дүн нь хүн дээр гарах магадлал өөр аж. Үүнд олон шалтгаан байгаа нь ойлгомжтой. Гэхдээ шинэ вирус нь өвчтөнүүдийн хорт хавдрын эсрэг тэмцэх боломжийг сайжруулна гэж судлаачид найдаж байна.
Одоогоор “Vaxinia”-г 100 хорт хавдартай өвчтөнд тарих нэгдүгээр шатны туршилт эхэлсэн байна. Эдгээр өвчтөнүүд нь үсэрхийлсэн эсвэл дэвшилтэт хатуу хавдартай бөгөөд тус бүр дор хаяж хоёр өөр эмчилгээний туршилтад орж үзсэн туршлагатай. Судлаачид вирусийг хоёр өөр аргаар хэрэглэхээр төлөвлөж байна. Эхнийх нь зөвхөн “Vaxinia”-г тариулах бол хоёр дахь бүлэгт хорт хавдар устгах вирус болон дархлаа тогтоох эмчилгээний эмтэй хавсруулан хэрэглэх аж.
Мэдээжийн хэрэг, нэгдүгээр шатны туршилтууд нь ихэвчлэн аюулгүй байдал, оновчтой тунг олоход чиглэдэг. Тиймээс энэ нь вирусийн үр нөлөөг бүхэлд нь батлахгүй байх боломжтой. Туршилт 2025 оны эхээр дуусах төлөвтэй байна.
Эх сурвалж: BGR
Холбоотой мэдээ