“Хойд Солонгосыг аргадаж байдаг цаг өнгөрсөн”

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

“Хойд Солонгосыг аргадаж байдаг цаг өнгөрсөн”

“Хойд Солонгосыг аргадаж байдаг цаг өнгөрсөн”

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл албан тушаалаа авснаас хойших анхны ярилцлагаа өчигдөр /2022.05.23/ “CNN”-д өгчээ. Тэрбээр Өмнөд Солонгос болон түүний холбоотнууд Хойд Солонгосын өдөөн хатгасан аливаа үйлдэлд бэлэн байна гэж мэдэгдэв.

“Хойд Солонгосыг аргадаж байдаг цаг өнгөрсөн. Хойшид хоёр Солонгосын бүх л гэрээ хэлэлцээр Ким Жон Уны санаачилгаар хийгдэх ёстой. Түүний гарт бүх зүйл байна, бидэнтэй хэлэлцэх үгүйгээ тэр өөрөө л шийднэ” гэж Юн Сук Ёл хэллээ.

Юн Сук Ёлыг ерөнхийлөгч болохоос өмнө Өмнөд Солонгос нь либерлал засаг захиргаатай байсан бөгөөд эвлэрлийн стратегийг баримталдаг байв. Уг стратегийг Юн онцлоод, “Хойд Солонгосын өдөөн хатгалгаас түр зуур зугтах нь бидний хийх ёстой зүйл биш. Энэ арга бүтэхгүй гэдэг нь өнгөрсөн таван жилийн хугацаанд батлагдсан” гэжээ. Хойд Солонгосын талаар хатуу байр суурь баримталж, өөрсдийн армиа бэхжүүлж ажиллана гэдгээ Юн Сук Ёл байнга онцолж буй.

Пёньяны талаар хатуу байр суурь баримтлах хэдий ч хоёр Солонгос хамтдаа хөгжиж цэцэглээсэй гэж хүсч буйгаа Юн Сук Ёл нэмж хэлжээ. Мөн Хойд Солонгосын цөмийн чадавхийг нэмэгдүүлэх нь олон улсын энх тайвныг сахин хамгаалахад тустай гэдэгт итгэхгүй байна гэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж