IPO: Дэлхий дахинд тохиромжгүй цаг үе үү?

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

IPO: Дэлхий дахинд тохиромжгүй цаг үе үү?

IPO: Дэлхий дахинд тохиромжгүй цаг үе үү?

Эх сурвалж: FTSE Russell

Олон улсад хөрөнгийн зах өндөр савлагаатай, хөрөнгө оруулагчид эрсдэлээс зугтаах хандлагатай байна. Энэ үед IPO хийж, зах зээл дээр нээлттэй болсон компаниудын хувьцааны үнэ анх олон нийтэд санал болгосон түвшнээсээ Америкт 40 хувь, хөгжиж буй орнуудад 20 хувь, дэлхийн хэмжээнд 30 хувь орчим унаад байна.

Америкийг авч үзвэл, хөрөнгийн зах дээр нээлттэй арилжаалагддаг 500 том компанийн хувьцааны үнэлгээг илэрхийлдэг S&P 500 индекс 2022 оны эхнээс 15.5 хувь унаад байгаа билээ. Үүнтэй харьцуулахад Renaissance U.S. IPO индекс 48.6 хувь унажээ (Зураг 1). Тус индекс нь Америкийн биржүүд дээр нээлттэй компани болж шинээр хувьцаагаа гаргасан хамгийн том бөгөөд хөрвөх чадвар сайтай компаниудын хувьцааны үнэлгээг харуулдаг.

 

Дэлхийн бусад улс орнуудад ч IPO хийж байгаа компаниудын хөрөнгө нь босохгүй байх, эсвэл IPO хийсний дараа хувьцааны үнэлгээ унах эрсдэлтэй тулгарч байна. FTSE Renaissance Global IPO болон Emerging Markets IPO индексүүд 2022.04.29-ний өдрийн байдлаар харгалзан  -34.2% ба -17.7% унасан нь үүний илрэл юм. Америктай нэгэн адилаар IPO хийсэн компанииудын хувьцааны үнийн уналт бирж дээр арилжаалагдаж буй том компаниудын хувьцааны үнийн уналтаас гүнзгий байв (Хүснэгт).

Пандемик болон геополитикийн эрсдэлээс үүдэн ОУВС, Дэлхийн банк зэрэг томоохон судалгааны байгууллагуудын сүүлийн прогнозоор дэлхийн эдийн засгийн өсөлт муудах төлөвтэй байгаа. Гүйцэтгэл дээр ч хамгийн том эдийн засаг болох АНУ-д дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны 1 дүгээр улиралд агшсан. Азийн гол эдийн засгуудаас Япон мөн эхний улиралд агшлаа. Хятадад чанга хөл хориотой тул бизнесийн идэвхжил хурдтай саарч байна. Европын орнуудад өсөлт сул, Итали зэрэг зарим улсад өсөлт аль хэдийн хасах руу орсон байна.

Эдийн засгийн байдал сайнгүй үед хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, хувьцааны индексүүд дэлхий даяар унаж, санхүүгийн зах дээр үнийн засварууд хийгдэж байгаа нь хөрөнгө босгох, хөрөнгө оруулахад таагүй, тодорхой бус байгааг илтгэж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж