УБТЗ “ТОП-100” аж ахуйн нэгжийн зургаад өргөмжлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

УБТЗ “ТОП-100” аж ахуйн нэгжийн зургаад өргөмжлөгдлөө

УБТЗ “ТОП-100” аж ахуйн нэгжийн зургаад өргөмжлөгдлөө

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 21 дэх жилдээ Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийг тодруулахад “Улаанбаатар төмөр зам” ХНН 6-рт эрэмблэгдэж шалгарлаа. Ингэснээр 16 мянган ажилтантай УБТЗ ХНН өмнөх жилийнхээ амжилтыг дахин бататгаж буй юм. Тус нийгэмлэг нь Монгол Улсын ажил олгогч хамгийн том байгууллагуудын нэг бөгөөд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын хүнд үед нийт ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалаад зогсоогүй цалинг нь тодорхой хувиар нэмэгдүүлж чаджээ. Мөн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, улс орны нэн хэрэгцээт ачааг шуурхай тээвэрлэж иржээ. Өнгөрсөн онд “Улаанбаатар төмөр зам” ХНН нь ачаа тээврийн түүхэн дээд амжилт тогтоосон байна. Энэ нь Монгол Улсын экспорт, импорт, орон нутгийн тээврийн хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал дэмжлэг үзүүлжээ.

Монголын шилдэг аж ахуйн нэгжүүдэд шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Амаргүй цаг үед Засгийн газарт дэм болж ажлын байраа хадгалж, татвараа цаг хугацаанд нь төлж, шилдэг аж ахуйн нэгжийнхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлсэн ТОП-100 аж ахуйн нэгжүүд Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье” хэлсэн нь УБТЗ-ын хамт олны хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн хэрэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж