Хятадын эсрэг стратегийн дээд хэмжээний уулзалт эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Хятадын эсрэг стратегийн дээд хэмжээний уулзалт эхлэв

Хятадын эсрэг стратегийн дээд хэмжээний уулзалт эхлэв

АНУ, Австрали, Энэтхэг, Японоос бүрдсэн "дөрвөл" нь аюулгүй байдлын албан бус бүлэг юм. Зарим тохиолдолд Ази тивийн "NATO" гэж нэрлэгддэг ч цэргийн эвсэл биш бөгөөд мэдээлэл солилцох, цэргийн сургуулилалтууд багтсан сул стратегийн форум. “Дөрвөл” нь Covid-19, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдал зэрэг салбарт хамтран ажилладаг.

Уг бүлэглэл сүүлийн жилүүдэд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын эрх мэдэл, нутаг дэвсгэрийн нэхэмжлэлийг эсэргүүцэх хүчин чармайлтын хүрээнд илүү идэвхтэй ажиллаж байна. Цэргийн хамтын ажиллагаа ч нэмэгдэж, Австрали 2020 оны Малабар тэнгисийн цэргийн сургуулилалтад нэгдэж, 2007 оноос хойш анх удаа дөрвөн гишүүн бүгд сургуулилалтад оролцож байна.

ЭНЭ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ГОЛ СЭДВҮҮД ЮУ БАЙХ ВЭ?

Хятад болон Соломоны арлууд: Хятад болон Соломон арлын улсууд дөрөвдүгээр сард аюулгүй байдлын гэрээ байгуулж, АНУ, Шинэ Зеланд,  Австралийн эсэргүүцэлтэй нүүр тулгарсан. Аюулгүй байдлын гэрээ байгуулснаар Хятад улс Номхон далайн жижиг улсад цэргийн баазаа байгуулах боломжийг олгож байгаа юм.

Хятад болон Тайванийн асуудал: Хятадын агаарын сургуулилалт  ихэссэн нь  өөрөө засаглалтай Тайванийн ардчилсан арлын ирээдүйд айдас төрүүлж байна. Токиод Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Жо Байден Хятад улс Тайванийг хүчээр авахыг оролдвол АНУ хөндлөнгөөс оролцоно гэж мэдэгдсэн. АНУ-ын тагнуулын дээд албан тушаалтнууд энэ сард Конгресст хэлэхдээ, Хятад улс Тайванийг эзлэх чадвартай арми байгуулахаар оролдож магадгүй бөгөөд одоогоос 2030 он хүртэл аралд "хурц" аюул нүүрлэж байна гэв. Дөрвөл  гишүүд  АНУ-аас нийлүүлдэг зэвсгийг сайшааж, Тайванийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Хойд Солонгосын пуужингийн туршилтууд: Даяанч улс сүүлийн үед олон улсын хуулийг үл тоомсорлон, Япон, АНУ-ыг түгшээж, пуужингийн туршилтаа эрчимжүүлэв. 2020 онд дөрөв, 2021 онд найман удаа пуужингийн туршилт хийж байсан бол энэ он гарсаар 14 пуужингийн туршилт хийсэн байна.

Орос- Украины түрэмгийлэл: Австрали, Япон, АНУ бүгд довтолгоог буруушааж, Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авахдаа хатуу байр суурь баримталж байна. Энэтхэг улс Москватай эртнээс найрсаг харилцаатай, батлан хамгаалах салбарын харилцаатай.  Ихэнх тооцоогоор Энэтхэг цэргийн техник хэрэгслийнхээ  50 гаруй хувийг Оросоос авдаг. Энэтхэг Хятад, Пакистантай хил залгаа хурцадмал байдлыг харгалзан үзвэл эдгээр хангамж нь амин чухал юм.

Дээд хэмжээний уулзалт Токио хотын Кантэй ордонд үргэлжил байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж