Оросын газрын тосноос татгалзахыг Унгараас шаардав

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Оросын газрын тосноос татгалзахыг Унгараас шаардав

Оросын газрын тосноос татгалзахыг Унгараас шаардав

Европын зарим орнууд Орост тавьсан газрын тосны хориг арга хэмжээг эсэргүүцэж буйд Герман дургүйцэж байна. Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек өчигдөр /2022.05.23/ Швейцарьт болж буй Давосын чуулга уулзалтан дээр энэ талаар үг хэлжээ.

“Зарим орнууд нь хөгжилд саад болсон хамгийн муу Европыг бид харж байна. Европын бүх улс, тэр дундаа Унгар улс шийдэл олохын тулд хамтарч ажиллана гэж найдаж байна. ‘Бидэнд онцгой тохиолдол байгаа учраас Путинтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ’ гэж хэн нь ч хэлэхгүй гэж найдаж байна” гэлээ.

Оросын газрын тосноос бүрэн татгалзах нэг жилийн хугацааг Европын холбооноос Унгарт санал болгосон ч асуудал шийдэгдээгүй л байгааг энэ сарын эхээр тус улсын ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Түүний хэлснээр, хамгийн багадаа гурваас таван жил зарцуулагдана гэв.

Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр ОХУ-ын эсрэг хамгийн том хориг арга хэмжээг авахыг, тэр дундаа газрын тосны бүрэн хориг тавихыг улс орнуудад уриалсан. Европын холбооны бүх орон Оросын газрын тосноос хамааралтай байсан. Тиймээс удахгүй хориг арга хэмжээ нь улс орон бүрт хамааралтай юм. Уг хориг арга хэмжээг ирээдүйн аюул заналхийллээс урьдчилан сэргийлж буй үйлдэл гэж нэрлэж байна.

Оросын нүүрсний импортоос татгалзах дээр Европын холбоо аль хэдийнэ санал нэгдсэн. Гэвч газрын тосноос татгалзахын тухайд хараахан шийдэгдээгүй, маргаантай байна. Өнгөрсөн жил гэхэд Европын газрын тосны 27 орчим хувь нь Оросоос байжээ. Тэгвэл Унгарын газрын тосны 40 орчим хувь нь Оросоос байсан гэдгийг Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээллээ.

Тэгвэл 2021 оны тавдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх байдлаар Оросын экспортын 53 хувь нь Европын холбооны орнууд руу чиглэжээ. 26 хувь нь Хятад руу гарсан бол Турк, Өмнөд Солонгос, АНУ, Энэтхэг гэх мэт орнууд үлдсэн багахан хувийг эзэлж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж