Сурвалжлага: Мэргэжил сонголт ба Монголын тулгамдсан асуудал

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Мэргэжил сонголт ба Монголын тулгамдсан асуудал

Сурвалжлага: Мэргэжил сонголт ба Монголын тулгамдсан асуудал

Жил бүрийн хавар их, дээд сургуулиуд шинэ оюутнуудаа хүлээн авч, бүртгэлээ эхлүүлдэг.  Ерөнхий боловсролын сургуулиа /ЕБС/ төгсөж буй хүүхдүүд мэргэжлээ хэрхэн сонгож буйг, мөн ирээдүйгээ, Монгол Улсын боловсролын салбарыг яаж харж, дүгнэж байгаа талаар “Ирээдүйн эзэд мэргэжил сонголт”-ын аяны талаар сурвалжиллаа.  2017 оноос эхлэн хэрэгжүүлж буй уг арга хэмжээ нь Монгол орны 21 аймаг есөн дүүргийн ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдыг хамруулдаг байна.

Мэргэжил сонголт нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод буй. Европын улс орнуудад үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуйн нэгжүүд технологийн шийдлийг нэвтрүүлж, олон зүйлийг автоматжуулсантай холбоотойгоор хүний ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх нь тулгамдсан асуудлын нэг нь болжээ. Монгол Улсын хувьд ажлын байр нэмэгдэж байгаа ч ажилгүйдлийн тоо өсөх болсон нь  мэргэжил сонголттой холбоотой болохыг мэргэжилтнүүд хэлдэг.

Монгол Улсад жилд 40 орчим мянган оюутан төгсдөг бөгөөд 28,5 хувь нь буюу 10 мянга орчим нь ажлын байраар хангагддаг аж. Гэхдээ тэдний олонх нь мэргэжлээрээ гэхээс илүү мэргэжлийн бус ажлын байранд хамрагддаг байна.

"Ирээдүйн эзэд мэргэжил сонголт" аянд оролцсон хүүхдүүдийн олонх нь эх орондоо  бакалаврын боловсролоо эзэмшиж, цаашид гадагшаа явах хүсэлтэй болохоо хэлж байлаа. Тэд  мэргэжлээ аль хэдийнэ сонгочихсон бөгөөд аль их, дээд сургуульд суралцвал илүү сайн боловсрол олж авах вэ гэсэн сонголтоо хийхээр энэхүү аяныг сонирхож буй гэнэ. Ялангуяа төгсөх ангийн сурагчид хоёр жилийн өмнөөс мэргэжлээ сонгож, түүнийхээ дагуу давтлага авах, дугуйланд хамрагддаг болсон. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд Covid-19-ийн цар тахлаас шалтгаалж сонгосон мэргэжлийн хичээлээрээ мэргэших, давтлага авах боломжгүй болсон учраас ихэнх нь бие даан суралцжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хөл хориотой, цар тахлын үед төгсөн ангийн сурагчдын танхимаар давтлагад хамруулах ажлыг зохион байгуулсан ч тэр нь үр дүнгүй байсныг сурагчид хэлж байлаа.

“Ирээдүйн эзэд мэргэжил сонголт” аяны зохион байгуулагч, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга Г.Батдорж "Монгол Улсад жилд 40 орчим мянган оюутан төгсдөг ч ажлын тал хувь нь ажлын байртай болдог.  Тиймээс ч залуучуудад мэргэжлээ зөв сонгох боломж олгож, энэхүү аяныг жил бүрийн хавар их, дээд сургуулийн элсэлтийн өмнө зохион байгуулдаг" болохоо хэлэв.

Нийслэлийн 18-дугаар сургуулийн сурагч О.Нандин-Эрдэнэ /10-р анги/:

-Миний хувьд ямар мэргэжил эзэмших вэ гэдгээ аль хэдийнэ сонгочихсон. Жүжигчний мэргэжил эзэмшиж, инфлүүсэр болж олон хүнд нөлөөлөл үзүүлэхийг хүсч байна.  Сонгосон мэргэжлээрээ аль их, дээд сургуульд суралцах вэ гэдгээ ч сонгосон боловч миний хүссэн сургууль маань надад сайн чанарын боловсрол олгож чадах эсэх талаар бага зэрэг эргэлзэж байна. Тиймээс энэ аянд ирж, бусад сургуулийн талаар мэдээлэл авч байна. Ер нь бол интернетээс сургуулиудын мэдээллийг авч, судалж болох ч тухайн сургуулийн багш нар, оюутнуудтай ингэж нүүр тулж ярилцах нь илүү үр дүнтэй гэж энд хүрэлцэх ирсэн.

Нийслэлийн 18-р сургуулийн сурагч Ц.Нямцэцэг /12-р анги/:

-Би эмч мэргэжлээр суралцахаар сонгосон. Сургуулиа төгсөөд шууд гадаадад сурах хүсэлтэй байгаа учраас англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулахын тулд сургалтанд тогтмол хамрагдаж байгаа. Гэхдээ цар тахлын улмаас гадаадад суралцах боломж өмнөх шигээ 100 хувь нээлттэй биш болсон. Тиймээс бакалаврын боловсролоо Монголдоо эзэмшээд, дараа нь гадаад явж мэргэжлээрээ мэргэших хүсэлтэй байна.

             

“МЭРГЭЖИЛ БУРУУ СОНГОЛТ ГАМШИГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН”

Шинээр төгсч байгаа хүүхдүүдийн хувьд нийгмийн ухааны чиглэлийн мэргэжлийг түлхүү сонгодог бол үйлдвэрлэл, аж ахуй, инженер техникийн чиглэлийг мэргэжлийг сонгох нь харьцангуй бага байдаг аж. Монголын цахим институтийн захирал, судлаач Л.Алтансүх “Монгол Улс  мэргэжил сонголт гэдэг зүйл дээр анхаарлаа хандуулаагүй олон жил болсон. Судалгааг олон төрлөөр хэдэн жилийн өмнөөс хийгээд явсан. Мэргэжилээ буруу сонгоод байгаа нь гамшгийн хэмжээнд хүрсэн нь судалгааны үр дүнд батлагдсан. Энэ асуудлаас яаж гарах арга замаа хайсаар байгаад өдий хүрсэн. Мэргэжлээ буруу сонгоод байгаа асуудал явж явж  хөдөлмөрийн зах зээл дээр чанаргүй боловсон хүчин нийлүүлэгдэж, ихэнх нь ажилд орж чадахгүй байна. Энэ нь Монгол Улсыг ажилгүйдэл ядуурлын туйл болгоод байна. Үүнд төрийн бодлого, хувь хүмүүсийн мэдлэг мэдээллийн асуудал ч бий. Монгол Улсад жилд төгсч байгаа оюутнуудын 70 орчим хувь нь нийгмийн ухааны чиглэлээр төгсдөг. Үйлдвэрлэл  аж ахуй, инженер техникийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байдаг” гэв.

Тиймээс цаашид төрийн бодлогоор инженер, техник, үйлдвэрлэл, аж ахуй чиглэлээр мэргэших боловсон хүчнийг бэлтгэхийн тулд төрийн оновчтой бодлого, зохицуулалт хийх, давхардсан мэргэжилтэн бэлтгэн буй сургуулиудын цэгцлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах төлөвлөгөө гаргаж, түүний дагуу боловсон хүчнээ бэлтгэх гээд мэргэжил сонголтод түшиглэн стратегийн төлөвлөгөөтэй ажиллах ёстойг судлаачид хэлж байна.

“МОНГОЛ УЛСАД ШААРДЛАГАТАЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ДАРААХ 37 МЭРГЭЖИЛ БАЙДАГ”

БШУЯ-ны яамнаас жил бүр тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдийн жагсаалтыг гаргадаг. Энэ жил гэхэд тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжлийг тодорхойлжээ.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ:

Төрөлжсөн чиглэлМэргэжлийн нэрБоловсролын түвшин
БакалаврМагистрДоктор
1Боловсрол1Багш, сургуулийн өмнөх насны боловсролBSc
2Багш, бага ангийн боловсролBSc
3Багш, тусгай хэрэгцээт боловсролBSc
2Соёл, урлаг4Уран сайхны гэрэлтүүлэгBScMSc
5Дуу, чимээний технологиBScMSc
6Хөгжмийн театрын найруулгаBScMSc
7Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)BScMSc
8Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалтBSc
3Биологи ба холбогдох шинжлэх ухаан9БиологиBScMScPhD
4Хүрээлэн буй орчин10Хүрээлэн буй орчин судлалBScMScPhD
5Мэдээлэл, харилцаа холбооны технологи11Утасгүй холбооBEngMEng
12Өгөгдлийн ухаанBEngMEng
13Системийн аюулгүй байдалBEngMEng
14Хиймэл оюун ухаанBEngMEng
6Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл15Химийн инженерчлэл ба боловсруулалтBEngMEng
16Сэргээгдэх эрчим хүчBEngMEngPhD
17Байгаль орчныг хамгаалах технологиBEngMEng
18ЭлектроникBEngMEngPhD
19Механик инженерBEngMEng
7Үйлдвэрлэл, боловсруулалт20Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологиBEngMEngPhD
21Хүнсний инженерчлэлBEngMEngPhD
22Шим тэжээл судлалBEngMEngPhD
23Газрын тосны инженерBEngMEng
24Уул уурхайн ашиглалтын технологиBEngMEng
8Архитектур ба барилга, угсралт25Барилгын материалын үйлдвэрлэлийн технологиBEngMEngPhD
26Хаягдал боловсруулах технологиBEngMEngPhD
9Инженерчлэл салбар хооронд27БиотехнологиBEngMScPhD
28Био-инженерчлэлMScPhD
29Нано шинжлэх ухаан, нано инженерчлэлMScPhD
10Хөдөө аж ахуй30Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)BSc
31Газар тариалангийн аж ахуй (агрономи)BSc
32Хөрс судлал, агрохимиBSc
11Ойн аж ахуй33Ойн инженерBSc
12Мал эмнэл зүй34Мал эмнэл зүйBSc
13Эрүүл мэнд35СувилахуйBSc
36Био-анагаах ухаанBSc
37Нийгмийн эрүүл мэндBSc
Нийт352512

Төгсөх ангийн сурагчид ихэнх нь мэргэжлээ сонгосон бөгөөд зөвхөн өөрийн сонирхлын хүрээнд сонгож байгаагаа хэлж байлаа. Мөн зарим сурагчид баклаврын боловсролоо эх орондоо хамгаалаад цаашлаад гадаад руу мэргэжил дээшлүүлэх зорилготой нь байгаа Монголын нөхцөлд ажил хийх хэцүү, цалин бага амьдрахад хүрэлцээгүй тул байгаатай холбоотойг ч тайлбарлаж байлаа.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж