Хувьсгал болох уу: Хөгжлийн гацаа | News.MN

Хувьсгал болох уу: Хөгжлийн гацаа

Хувьсгал болох уу: Хөгжлийн гацаа

Хувьсгал болох уу: Хөгжлийн гацаа

Идэж буй хүнс маань хоол уу, хор уу. Хажуу хаалганы нөхөр хөрш үү, хулгайч уу… Зүтгээд зүтгээд өөд хардаггүй, яачихсан новшийн амьдрал гээч нь вэ?! Улс төр хэрэг алга. Урлагт үнэлэмж алга. Эмчлүүлэх эмнэлэг, сурах сургууль, хүмүүжих цэцэрлэг, хөгжих боломжгүй хөгийн нийгэм. Салалт, өширхөл, аюултай орчин, ажилгүйдэл, араар тавилт, авлигажсан төр, хүчирхийлэл, хавтгайрсан халамж. Амласан, амаа барьсан, ам асуусан арав арваар тоологдох он жилүүд. Хүний эрхийн төлөөх жагсагч, жагсаалыг эсэргүүцэгчид, эрх баригчид, элдвээр зүхэгсэд, өрөөлийг шүтэгч, өөрсдийгөө үгүйсгэгчид. Боловсон хүчнээр ангасан салбарууд, бодлого тодорхойлогч нь бодлогогүй улс.

…Эргэлтийн цэгийг энд, тэндгүй сануулсан хүмүүс. “Эдийн засгийн”, “эрүүл мэндийн”, “иновацийн”, “атрын”, “аж үйлдвэрийн”, бүр “амрагийн” хувьсгалыг “хүлхэнгээ” тохиромжтой цагийг хүлээгсэд. Монголчуудад дахин хувьсгал хэрэгтэй болсон талаар ам булаалдан ярьцгааж байна. Энэ бүхэн яван явсаар  “өнгөт хувьсгал” гарч болзошгүй хэмжээнд очсон талаар учир мэдэх нэг нь анхааруулах болов. “Өнгөт хувьсгалын хөрс, суурь Монголд бий болсон уу” гэх сэдвийг бид цувралаар хөндөж байна. 

ГАЦАА

Өнгөт хувьсгал болсон улс орнуудын жишээнүүдээс харахад улс орны стратегийн ач холбогдолтой эдийн засаг, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гацаахын тулд улс төр, эдийн засгийн нөлөө бүхий бүлэглэлийн ашиг сонирхлыг өдөөдөг аж. Асуудалд аминчхан бодлоор хандагдагсад өөрт нь ашиггүй л бол асуудлыг тэр чигт нь гацааж орхино. Улс оронд хэчнээн чухал асуудал байх нь падгүй. Энэ л шалтгаанаар Монголд төмөр зам, цахилгаан станц, боловсруулах үйлдвэр барих талаар сүүлийн 30 жил ярьсан ч цааснаас цаашгүй, шаваас шалихгүй өдийг хүрчээ. Би-гийн шунал нэгнийхээ эхлүүлснийг нөгөө нь гацаах ажээ. Энэ хугацаанд бүхий л Засгийн газар улс орны хэмжээний бүхий л төслийг амлаж ирсэн ч С.Баярын хамтарсан Засгийн үед хөдөлгөсөн Оюутолгойгоос өөр ажил болсон нь үгүй. Оюутолгойг ашиглаж эхэлснээс хойш түүгээр “хооллодог” бүхэл бүтэн бүлэглэл гарч ирсэн бөгөөд түүнийхээ ачаар байнгын дэмжлэг авч, бүр С.Баяраас эхлээд С.Баярцогт нарыг шоронд хийх хүртлээ ажлаа амжилттай хийж ирсэн билээ. Хамгийн сонирхолтой нь, уг төсөл гараанаас гарсан ч одоог хүртэл засгийн асуудал хэвээрээ байна. Энэ хугацаанд мега төсөл боловсруулсныхаа төлөө нэгэн цагт Ерөнхий сайд шоронд орсон бол Ерөнхий сайд асан М.Энхсайханыг таван жилийн өмнөх машины ханшийг төдий хугацааны дараахтай харьцуулан төрийн мөнгө шамшигдуулсан хэргээр хорьжээ.

Мега төсөл, хөтөлбөрүүд гацсаны гайгаар Монгол бусдаас шатахуун, эрчим хүч, боловсруулах үйлдвэр, валютын хамааралтай амьдарч байна. Хоёр хөрш маань хилээ хэдхэн хоног хугацаанд хаахад л манайд бараа, бүтээгдэхүүний үнийн савалгаа үүснэ. Ийнхүү хараат бус байдал биднийг бусдаас улам бүр хамааралтай болгосон төдийгүй Хойд хөршийн газрын тосны үйлдвэр урсгал засвар хийхэд л Монголд тэг зогсолт хийх хэмжээнд хүрдэг бол урд хөршийн хил дээр жилийн өмнө гацсан бараагаа одоог хүртэл авч дуусаагүй л байна. Ингэж бид барьцаанд орж, эдийн засгийн үзүүлэлт 1990-ээд оны хэмжээнд очтол унажээ. Нэгэнт барьцаанд орсон болохоор бүхий л асуудалд хоёр хөршөө царайчилна. Тэдний бодлогод таацуулна. Энэ нь иргэдэд таалагдахгүй нь ойлгомжтой. Бүгд ажлаа хийхийг Монголбанк, Засгийн газар, УИХ-аас шаардаж байна. Монголын эдийн засгийн хямралыг улам бүр дэвэргэн улс төрийн хямрал руу хөтлөж, далимдуулан төрийн эрхэнд гарах гэсэн бүлэглэл ч бий болчихлоо. Буруутан нь Засгийн газар. Өөрөөс нь хамааралгүй олон хүчин зүйл бий ч  Л.Оюун-Эрдэнийн танхим бурууг өмнөх засгууд руугаа чихсээр ирсэн нь тэдэнд итгэх итгэлийг улам бүр алдагдуулах болжээ. Үр дүнд нь үе үеийн засаг, түүнийг толгойлсон улстөрчид, олигархиудыг үзэн ядах сэтгэхүйгээр өвч зэвсэглэсэн ард түмэнд өндийв. Үүнийг далимдуулж тогтолцоог өөрчлөх асуултыг хүртэл ард түмний дунд явуулахыг санаачилж амжсаныг бид мартаагүй. Эмнэлгээс гэрийн шаахайтай нь гаргасан эх, хүүхдийн асуудлаар Засгийн газрыг унагасан хэрэг саяхных.

Хөгжлийн банкны асуудал босч ирэхэд зэрэгцээд нэгэн асуудлыг сэвж эхэлсэн нь, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зээлийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлүүлэх гэж байгаа мэдээлэл байв. Тэр нь Монголын газрын тос боловсруулах үйлдвэр, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ зэрэгт авсан 762 тэрбумын зээл юм.

Дурдагдаад байгаа Эгийн голын усан цахилгаан станцын асуудал яригдах болгонд малчид, хойд хөршийнхөн эсэргүүцдэг. Ганц Эгийн гол ч биш. Шүрэнгийн усан цахилгаан станцийг ч эсэргүүцдэг. Шалтгаан нь, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченкогийн хэлдэг шиг эдгээр төсөл Байгал нуурын экосистемд ноцтой аюул учруулна гэж үздэг. Гэтэл хууль Эгийн голын усан цахилгаан станцийн төслийг удирдаж байсан Д.Одхүү байгальд ямар ч сөрөг нөлөөгүйг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны баг судалгаа хийж тогтоосныг гэрчилдэг. Гэтэл В.В.Абрамченкогийн "Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барих нь ОХУ-ын хувьд маш эмзэг. Монгол Улсад шаардлагатай эрчим хүчний хэрэгцээг Галуут нуурын цахилгаан станцаас хангахад бэлэн байна" гэх жишээтэй.

Гэтэл эдийн засагч Ч.Хашчулууны хэлснээр, бид жил болгон эрчим хүчнийхээ 20 хувийг ОХУ-аас импортлодог бөгөөд үүнд 200 сая ам.доллар зарцуулдаг гэсэн үг. Харин Эгийн голын усан цахилгаан станцийг 720 сая ам.доллараар барих бөгөөд Хятадаас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, ажлаа эхлүүлсэн ч Оросын шахалтаар зогсоосон билээ. Уг нь бид ОХУ-аас таван жил эрчим хүч авах мөнгөөрөө л энэхүү станцыг барих боломжтой гэсэн үг.

Эрчим хүчний асуудал аюулгүй байдлын хэмжээнд хүрснийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байгаа ч 2022 оны төсвийн тодотголын төсөлтэй хамт Тавантолгойн цахилгаан станцын төсөлд санхүүжилт татахаар 565 сая ам.долларт Засгийн газар өрийн баталгаа гаргах асуудлыг оруулж ирсэн ч Төсвийн байнгын хорооноос буцсан хэр нь малчдыг хашаа барихад 300 гаруй сая ам.долларын зээл авах тухай санаачлага гаргаад явж байх жишээтэй.

Төмөр замын асуудлыг гэхэд л танкаар орж ирнэ гэж айлган гацааж хэдэн зуун саяар хэмжигдэх долларыг шороон далан барихад зарцуулсан хүнийг бид Ерөнхийлөгчөөр сонгож л байсан.

Монголын бүх мега төслийг бидний сонгосон улстөрчид гацаасаар ирсэн төдийгүй Эгийн голын усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, Тавантолгойн станцыг барих ажлыг хийнэ гээд буй Ерөнхий сайдын замд УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч байсан хүн шууд биш ч элдэв шалтгаанаар хөндөлсөж, тэр тоолонд Засгийн газрыг огцруулах асуудал сөхөгдөж, элдэв жагсагчид гарч ирдэг нь гайхаад байх зүйл биш.

Өнгөт хувьсгал тэгж болдог аж. Энэ үед нийгмийн сэтгэл зүй, зан байдалд нөлөөлж, авлигад идэгдэж, луйвраар хөлжсөн төрийн түшээд улс орныг сүйдэлж байгааг сануулан тэдний савраас өөр хүчирхэг гүрэн гаргаж өгөх тухай янз бүрийн аргаар сэнхрүүлэхийг оролдох авай. Үр дүнд нь улам л бусдаас хамааралтай, тэнгэрт тулсан үнэтэй бараа, бүтээгдэхүүнтэй худалдан авах чадваргүй гуйлгачид болоод дүрвэгсдийн цуваа бий болдог ажээ.

Үргэлжлэл бий…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-24 64.119.25.240

Эрчим хүчний асуудал аюулгүй байдлын хэмжээнд хүрсн

Avatar

Зочин 2022-05-24 64.119.24.138

Orosoos asuudag, orosoos xamaaraltai bolgox yumiig jenco battulga bur batalgaajuulsan. Uul ni tusgaar uls bol orosoos xamaaraxguigeer shuud tsaxilgaan stantsuudaa barina sh dee. Yu ni boldoggui yum. Battulga metiin deeremchin luivarchdiig shutej gargasan uls iim l bolj baigaa sh dee. Odoo tegeed 5-r stants, Tavantolgoi stants, tumur zam, usan tsaxilgaan stants barix ni todorxoigui. Umnu ni Mongold bii bolson saixan nuxtsul bolomjiig odoogiin ta buxen bii bolgoj chadaxgui juldaj baina.

Avatar

Зочин 2022-05-24 66.181.161.64

СҮҮЛД ХҮРЭЛСҮХ УЦСын талаар ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙГЭЭД БАРИУЛАХГҮЙ ,БАРИХГҮЙ ГЭДЭГ ДЭЭР ТОГТООД ИРСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ..Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг юс болох нь ээ

Avatar

Зочин 2022-05-24 202.21.108.210

Харин манайх ядуугаас ядуу хэрүүлч Гуйлгачин.

Avatar

Заагч 2022-05-24 202.9.47.13

х***а шээс хол очиж хуцаарай лалрын х***а.

Avatar

Зочин 2022-05-24 103.57.94.228

Энэ нэг балмад этгээд гараад ирж дээ. Геббелсийн суртал нэвтрүүлэгч үү. Худлаа юмыг хорь дахин үнэн гэж давтвал үнэн болдог хэмээдэг аж. Цар тахал, дайны уршгаар Дэлхий даяар сөхөрч байна. Дээр нь Монгол хил хаагдаж бүрэн бүслэгдсэн. Ийм хүнд нөхцөлд энэ засгийн газар чадах бүхнээ хийж байна. ХАРИН ЭНЭ ХАРГИС ЭТГЭЭД БАРУУНЫХНААС ЗОХИОН БАЙГУУЛДАГ ӨНГӨТ ХУВЬСГАЛ ГЭЖ ЦУСТ ДАЙНД МОНГОЛЫН НИЙГМИЙГ ӨДӨӨН ТУРХИРЧ, УРИАЛАН ДУУДАЖ БАЙГАА НЬ АРДЧИЛАЛ УУ

Avatar

Зочин 2022-05-24 202.55.191.130

Ер нь бол түрийний бөөс толгойд гарч, эх захаа алдсаны балаг. Төр засгийн бодлогыг бултаараа шүүн хэлэлцэж, эхлэхээс нь өмнө зогсоодог гаж үзэгдэл газар авлаа. Боловсрол мэдлэггүй хар масс үнээгээ далагнуулаад явж байх ёстой байтал тултал нь шэйр гэж солиордог, өөрийгөө мэдэхгүй хэвтэж, төр засгийг шүүмжилдэг, халамж нэхдэг, ялархдаг боллоо. Энэ бол сүйрэхийн цондон. Гүнбалайн хүүхдийн мөнгөнөөс эхтэй хавтгайрсан халамж энэ улсыг залгих нь. Улсаа зараад идсэн улс болох нь.

Avatar

Зочин 2022-05-24 202.131.225.197

Зэс, нүүрсээ хурдхан ухаж зараад, олсон мөнгөөр нь асуудлаа шийдээд явах хэрэгтэй байна. Экспорт сайн байвал долларын ханш бууна, экспортын барааны үнэ хямдарна, мөнгө хэвлэж ханш унагах шаардлагагүй болно. Тэгж байж иргэн хүн ажлаа хийгээд амьдрах нөхцөл бүрдэнэ. Мөнгө хэвлэж тарааснаас болоод ханшийн уналтад идүүлж, ажлаа хийсээр ядуурдаг боллоо.

Avatar

Хариулт 2022-05-24 66.181.161.64

202.55.191.130 чи Хүүхдийн мөнгөөр бүү оролд.Улс төр бүү хий балай новшоо.3сая хүнтэй сонгол битгий хэл 300 сая хүнтэй америк хүртэл хүн амаа өсгөх гэж хүүхдийн мөнгө өгдөг юм.Хүүхдийн мөнгө бол төрийн хар хайрцагны бодлогын салшгүй хэсэг юм.Монгол хүнийг өсгөх бодлого.Яадаг х***а бэ

Avatar

Зочин 2022-05-24 150.129.140.179

ЭЛБЭГДОРЖ ХЭДЭН ЖИЛ ЕРӨНХИЙЛӨГЧ , ЕРӨНХИЙ САЙД ХИЙЛЭЭ , БАС ЭЛБЭГДОРЖЫГ ЭРХ МЭДЛИЙН ОРИГОЛД БАЙХАД ХУЛГАЙД АЛДСАН ТОМ ТОМ ОБЕКТ ХӨРӨНГӨӨ ЭНЭ ЗАСАГ ОЛЖ АВЧ ЭХЭЛСЭН НЬ ХЭДЭН ТӨРӨӨС БАЯЖСАН ХҮМҮҮСИЙГ САНДАРГААД ЭХЭЛЛЭЭ

Avatar

зочин 2022-05-24 103.111.68.3

Төсөл хөрөнгө оруулалт нь шаардлагатай газраа хийгдэхгүй шударга ёс алдагдсан, хариуцлага алдаж улсыг хохироосон хүмүүс арга хэжээнд орох нь битгий хэл тушаал дэвшээд явж байдаг. Энэ мэт бүтэхгүйн зуд нүүрэлсэн дорой байдлаас яаж салах вэ.Хувьсгал хийхээсээ илүү улсын хөгжлийг зөв голдрилд нь оруулж шударга байдлыг тогтоох нь чухал байна.

Avatar

ЗОЧИН 2022-05-24 202.9.46.15

“өнгөт хувьсгал” гарч болзошгүй хэмжээнд очсон талаар анхааруулж байгаа энэ хүн хэн бэ ??? хаанахын хэний гар хөл, б**с долоогч гараад ирэв ээ !!!!!!!!!!!! 1990 онд монголчууд хувьсгалаа хийгээд ардчилсан замд ороогүй бил үү? одоо тэгхээр ямар зорилготой ямар
хувьсгалд уриалаад байна вэ? энэ чинь төрийн эсрэг гэмт хэрэг биш үү !!!!!!

Avatar

Зочин 2022-05-24 202.126.89.20

Өнгөт хувьсгал хийх хөрс бий болсныг учир мээдэх хүн хэлэв гэдэг нь барууны хутган үймүүлэгч мөнгөний грант бэлэн болсныг илтгэв. Өнгөт хувьсгал хийсэн орнууд өөдөлсөнгүй, дайн өлсгөлөнтэй хэвээр харин гадны компаниуд, дотоод олгархиуд хожих тул нэг мөр ардын хувьсгал хийсэн нь дээр

Avatar

ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БАТТУЛГА 2022-05-24 202.126.89.124

М. ЭНХСАЙХАНЫГ БАТТУЛГЫН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ИЛЧИЛЖ МОНГОЛ ДАЯАР БАТТУЛГА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГЭДГИЙГ МЭДДЭГ БОЛСОНЫ ТОЛОО БАТТУЛГА ХИЛС ХЭРГЭЭР ТУУНИЙГ ШОРОНД ХИЙСЭН ОДОО БАТТУЛГЫН ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН ЗЭРГИЙГ ИЛЧЛЭХ ХАНГАЛТТАЙ ГЭРЧУУД БАЙГАА ХАРИН БАТТУЛГЫН ЛУЙВРЫГ ШАЛГАЖ ТОГТООСОН ЯАМНЫ АЖИЛТАН НЬ АЛАГДСАН НЬ БАТТУЛГЫН ЗАХИАЛГААР ХИЙСЭН ГЭЖ МОНГОЛЧУУД БИД ОЙЛГОДОГ ШУУ

Avatar

Зочин 2022-05-24 202.126.89.1

эрх биш эрүүгийн хуультай орон байна. хүн амины хэрэгт холбоотой нэгэн / хэн ч байсан!/ ингээд зүгээр яваад байхгүй л дээ. тэхээр ингэж бие биенээ барьж идэх гэж хийрхэн улайрдаг зангаа хойш тавьж ухаалаг хариуцлагатай , ав нэгдэлтэй амьдарцгаамаар байнаа

Avatar

Зочин 2022-05-24 66.181.186.35

Оюун-Эрдэнийн засгийн газар өмнө гарсан хулгай,луйваруудыг илчлэн тэмцэж эхэлсэн нь том амжилт. Түүний эх орноо гэсэн тэмцлийг шударга хүн бүр дэмжих хэрэгтэй. Бүү шантар. Эхлэл байна. Хэдийгээр амар биш ч энэ чигээрээ ажиллаад бай. Манай залуучууд одоо л бүдүүлэг хулгай луйваруудыг ойлгож эхэлж байна. Шударга хөдөлмөр зүтгэл үр өгөөжөө өгнө. Эдийн засгийн хөгжлийн орчин дэлхий ниитээр одоохондоо тааруу байна. Гэхдээ бид зөв замдаа орж байна.

Avatar

Зочин 2022-05-24 150.129.143.136

БАЙДГААРАА ӨРӨНД ОРЧИХООД ЮУТАЙ ТЭМЦЭЭД БАЙГАА ЮМ БЭ.АВИЛГААР 80 ХАВТД БАЙСАН ОРОЛ 111 -Р БАЙРАНД ОРЖ ХОЙШ УХРАВ. АНУ д нэг КОЛЛЕЖ ТӨНССӨН ХҮН ЮМ ШИГ АЖИЛЛАЖ БАЙНА ДАА

Avatar

Владимир 2022-05-24 66.181.190.166

Манайхны сайд дарга нарын шийдвэр гаргагчдын төслийн талаархи нөхцөл байдал бизнесийн гаргалгаа мэдлэг мэргэжил үнэхээр сул байдаг нь тавантолгойн цахилгаан станцын тендер шалгаруулалтын явцаас харагдлаа. БНХАУ 2021.09.21 нд нүүрсээр галладаг цахилгаан станцуудын санхүүжилт, станц барих эрхийг цуцалсан. Тэгэхээр ЭХЯ хэдэн ч удаа тендер зарлаад цаад эрх бүхий байгууллагууд нь зөвшөөрөл өгөхгүй гэсэн үг. Бизнесийн зөв гарц гаргалгаа гаргаж байж хөдөлгөхгүй бол энэ станц ТЭЦ-5 шиг цаасан дээр үлдэн

Avatar

зочин 2022-05-24 103.111.68.3

Энэ бол амин чухал төсөл. УИХын гишүүдийн гол ярьж байсан төслүүдийн нэг. Гэвч одоо бас ингээд тушигдаж байна.

Avatar

Зочин 2022-05-24 64.119.21.54

зах зээлийн нийгмийг ганзага гээд ойлгосон тэр үеэс л гажуудал үүссэн дээ!Солонгос японы жишээгээр хөдөлмөр, хөдөлмөр ,аж үйлдвэржүүлэлт загвараар эхлэх ёстой байсан даа!

Avatar

Адууныхаа хэрээр исгэрэх 2022-05-24 202.21.127.161

Монголчууд адууныхаа хэрээр исгэрэх, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гэж ярьдаг даа. Нутаг дэвсгэр томтой, тархай бутархай амьдардаг цөөн хүн амтай оронд аль болох л өрх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хэрэгтэй. Тэр мега төсөл нь соц үеийнх шиг цөөхөн байх нь зохимжтой. Бид юу үйлдвэрлэхэд хэрэглэх гээд том том эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх гэж улайран зүтгээд байгаа юм болоо. Байгаа эрчим хүчээ үр ашигтай зарцуулж байгаа юу? Юу үйлдвэрлэж байгаа бэ?

Avatar

зочин 2022-05-24 103.111.68.3

Өөрийн эх үүсвэртэй болоход буруу юм байхгүй. Угаасаа хот хөлдөх дээрээ тулаад байна.

Avatar

Зочин 2022-05-24 203.91.115.38

Нэг л зүйл тодорхой. Манай өнөөгийн нийгэмд төрийн түшээд, төрийн албан хаагчид шоллосон нүсэр том гэмт хэргүүд гарах нь хэвийн зүйл боллоо. Мөнгөтэй холбоотой. Чухамдаа улсын санг тонох уралдаан гэсэн үг. Хамгийн гол нь тэд ял шийтгэгддэггүй. Энэ л манай улс орны хөгжлийн чөдөр, гацаа нь болж байна. Биесээ хаацайлж хаяагаа хадран алс нутаг хошуу руу адуу дамжуулдаг байсан шилийн эрс шиг. Гэмт хэрэг байгаад байдаг. Хохирол үүсээд байдаг. Гэмт хэрэгтэн олдож ял шийтгэлээ амсдаггүй. Үүнтэй хамт ни

Avatar

Зочин 2022-05-24 203.91.115.48

йгмийн мораль унаж байна. Бүгд л төрд шургалж томхон мөнгөний урсгалын кран дээр сууж аваад олны хөрөнгөөр тансаглаж байх хүсэлтнүүд. Энэ чинь гэмт хэрэг шүү дээ. Гэвч масс тоохгүй. Яагаад вэ? Нэг л гараад авбал буухгүй яваад байх, баригдахгүй хулгайлаад суух бүхэл бүтэн системийг маш шинжлэх ухаанчаар чинээнд нь тултал хөгжүүлж байгаа нам, улс төрийн хүчин, төрийн тогтолцоог үйлдвэрлэж суудаг үндэстэн бол дэлхий дээр Монгол л байна. Ямар л дэвшилтэт технологи байна, шинжлэх ухааны ололт амжилт

Avatar

Зочин 2022-05-24 203.91.115.55

байна түүнийг хамгийн түрүүнд нэвтрүүлэх мөртөө үүнийгөө зөвхөн хулгайн системдээ ашиглачихаар мөн ч амтгүй юм болно оо доо? Бидний хөгжлийн гацаа энэ л байна. Ингэсээр бид шинэ эрин зуунд нэг л их технологижсон хулгайч үндэстэн болж хоцрох нь ээ? Уг нь хулгайн системийнхээ оронд үйлдвэрлэл хөгжүүлсэн бол, аая яа яа. Ярих ч юм биш, нөгөө бар мар нь бол хамгийн наад захын л юм болох байсан байх даа, уг нь. Хайран хайран, хөөрхий хөөрхий.

Avatar

Зочин 2022-05-24 203.91.115.50

Хэрэв энэ байдал цааш үргэлжилбэл дараагийн дампуурах ээлжээ хүлээж буй нам нь Ман болно шүү.

Avatar

иргэн 2022-05-24 103.57.92.101

Улс орон Хөгжихөд хамгийн том гацаа болж байгаа зүйл бол Авилгали, Хулгай_ юмаа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж