Улсын төсвөөр барьсан "Усан хөшиг"-ний цорго битүүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Улсын төсвөөр барьсан "Усан хөшиг"-ний цорго битүүрчээ

Улсын төсвөөр барьсан "Усан хөшиг"-ний цорго битүүрчээ

Улаанбаатарын усан оргилуур, усан хөшиг гэх мэт бүтээн байгуулалт улсын төсвийг үрэн таран хийсэн, "нүглийн нүдийг гурилаар хуурсан" төдий ажил болдгийн нэг жишээ нь Арслантай гүүрийн усан хөшиг. Одоогоос долоон жилийн өмнө уг усан хөшгийг 70 сая төгрөгөөр барьж, байгуулж байв. Нэмээд 40 сая төгрөгөөр засварласан байдаг. Харамсалтай нь, уг усан хөшгийг ажиллуулах шаардлагагүй болохыг  нийслэлийн Хот тохижилтын газраас мэдэгдлээ.

Усан хөшигний нээлтийг 2015 онд хийх үед нийслэлийн тоосжилтыг бууруулахад ач холбогдолтой болохыг албаныхан ам уралдан магтаж байсан.  Цаашдаа ч Улаанбаатарт цөөнгүй усан хөшигтэй болно гэсэн амлалтыг ч өгч байсан юм. Уг усан хөшгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор захиалан хийлгэсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл усан хөшиг Улаанбаатарын тоосжилтыг буруулахад дорвитой нэмэр тус болоогүй гэсэн шүүмжлэл ч гарч байна. Энэ талаар НХТГ-аас тодруулахад "Усан хөшиг ажиллах боломжгүй, хөшигний насос нь битүүрч ашиглагдахгүй гэх дүгнэлт гарсан байгаа. Учир нь Сэлбэ голоос усаа авч эргүүлж гоожуулдаг системтэй. Гэтэл тухайн голын бохирдолт, шавар, хог хаягдлаас шалтгаалж насос бөглөрсөн. Үүнийг заавал шинэчлэх шаардлага үүссэн. Тиймээс сүүлийн хоёр жилийн хугацаанд усан хөшгийг огт ажиллуулаагүй" гэлээ.

Усан хөшгийг тохижуулахдаа хөрсний усыг тусгайлан бэлдсэн цоргоор татаж, буцаагаад Сэлбэ гол руу цутгахаар системчилсэн. Түүнчлэн эргэн тойрных нь газрыг тохижуулж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байв. Харин өнөөдөр энэ бүх төлөвлөгөөний хэрэгжилт бус өнгийн хэдэн труба бүхий цорго  нэмэгджээ.

Материалын зардалд 13.9 сая, угсралтад 5.8 сая, тээвэрт дөрвөн сая, ашиглалтын зардал 27.4 сая гээд төсвийн 70.2 сая төгрөгөөр усан хөшгийг барьсан компани бол ‘Хан-Урсгал”. Хөшгийг ашиглалтад орсноос хойш 2019 онд 40 сая төгрөгөөр нэмэлт засварыг хийсэн ч  хэрэгцээгүй болжээ.

Шугам хоолой нь эвдэрч гэмтсэн, зэвэрсэн хөөрхийлөлтэй дүр зургийг харвал 110 сая төгрөг зарцуулсан гэхэд ч эргэлзээтэй. Уг нь Сөүлийн Хан мөрөн дээрх “Bampo” гүүрэнд байрлах усан хөшгийг дуурайлган хийсэн гэх боловч үнэнийг хэлэхэд төсвийн мөнгийг үрэн таран хийгээд дууссан бололтой.  Улаанбаатарт барьсан усан оргилуур, усан хөшгийг харахад ёстой л улсын мөнгө уйлдаггүй гэдэг л болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж