Эрэгтэй нэвтрүүлэгчид маск зүүж эсэргүүцэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Эрэгтэй нэвтрүүлэгчид маск зүүж эсэргүүцэл илэрхийлэв

Эрэгтэй нэвтрүүлэгчид маск зүүж эсэргүүцэл илэрхийлэв

Афганистаны дээд удирдагч Хибатулла Ахунзада энэ сарын эхээр эмэгтэйчүүдийг олон нийтийн газар уламжлалт бурка өмсгөлөө өмсч, нүүрээ нуухыг шаардсан. Энэхүү шаардлагыг телевизийн эмэгтэй нэвтрүүлэгчид ч биелүүлэх ёстой болжээ.

Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ажлаас хална гэж эмэгтэйчүүдийг сүрдүүлсэн байна. Түүгээр ч үл барам нөхрүүдийг нь хүртэл ажлаас нь хална гэжээ.

Энэ шийдвэртэй холбоотойгоор эрэгтэй нэвтрүүлэгчид нэгдэн эсэргүүцлээ илэрхийлж, нүүрээ халхлан мэдээгээ хүргэв. Кабул дахь "TOLOnews" сувгийн нэвтрүүлэгчид болон сэтгүүлчид ийнхүү маск зүүж ажилласан нь эмэгтэйчүүдтэйгээ эв санааны нэгдэлтэй байгаагийн баталгаа гэж "Daily mail" мэдээллээ.

"TOLOnews" нь 24 цагийн турш ажилладаг, хувийн өмчит арилжааны телевиз юм.

Эмэгтэйчүүд нүүрээ халхлах ёстой гэсэн энэ шийдвэр нь  фундаменталист лалын шашныг хэрэгжүүлэх талибуудын хамгийн сүүлийн алхам ажээ. Энэ нь олон нийтийн газар үсээ боохыг шаарддаг байсан өмнөх дүрмийн нэмэлт хязгаарлалт юм. Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийг нүүрээ халхлахыг шаардахын зэрэгцээ нэвтрүүлэг, кино, савангийн дууриар ч мөн задгайгаар харуулахыг хоригложээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж