“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг МАН-ын бүлгээр яриагүй”

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг МАН-ын бүлгээр яриагүй”

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг МАН-ын бүлгээр яриагүй”

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар тодруулаа.

Тэрбээр “УИХ-ын өнөөдрийн бүрэлдэхүүнийг харахад нийслэлээс сонгогдсон гишүүдийн төлөөлж буй тоо өндөр байгаа. Дунджаар нийслэлийн гишүүд 100 мянга орчим сонгогчийн саналыг төлөөлж буй бол хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд 55 орчим мянган сонгогчдыг төлөөлж буй. МАН-ын бүлгийн түвшинд уг асуудлыг яриагүй. Хэрэвзээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж, албан ёсоор яригдаад эхэлбэл АН, МАН-ын бүлэг ярина. Бусад намууд мөн ярьж, хэлэлцүүлэг хийнэ. Шаардлагатай гэж ард нийтийн санал асуулга явуулах юм.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд гишүүдийн тоог нэмэх асуудал хэлэлцэгдэж санал хураалт явагдсан. Тухайн үед 108 гишүүн болгох санал асуулга яригдсан байдаг. Шаардлагатай тоо хүрээгүй учир санал асуулга унасан.

1992 оны Үндсэн хуулийг батлахад тухайн үеийн хүн амыг дүйцүүлээд 76 гишүүн буюу нэг гишүүний цаана 20-30 мянган иргэнийг төлөөлнө гэдгээр оруулж ирсэн. 30 жилийн дараа 3.5 сая хүн амтай болсон. УИХ-ын төлөөлөх чадвар хангалтгүй байна. Газар нутгийн төлөөллийг хангаж буй боловч, иргэдийн төлөөлөл, нийгэм дэх хүн амын бүтцийг хангалттай төлөөлж чадахгүй байгаа учраас парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг асуудлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхэд болохгүй гэх газаргүй. Гэхдээ иргэд олон нийт, судлаач, намуудын саналыг нэгтгэж үзнэ. Ажлын хэсэг гарах үед гишүүдийн тоог нэмэх асуудал яригдах байх” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж