"Монголын төмөр зам"-ын О.Батнасанг чөлөөлж, оронд нь П.Ганхүүг томилов

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

"Монголын төмөр зам"-ын О.Батнасанг чөлөөлж, оронд нь П.Ганхүүг томилов

"Монголын төмөр зам"-ын О.Батнасанг чөлөөлж, оронд нь П.Ганхүүг томилов

"Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тодруулбал, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Батнасанг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны наймдугаар сарын 16-ны өдрийн хурлын 11 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдож байв.

О.Батнасангийн оронд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Ганхүүг томилжээ. Түүний хувьд 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн. Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан, Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь Түлш, эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний газрын орлогч даргаар тус тус ажиллаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж