Ким Жон Ун Ардын армийнхаа маршалын оршуулгад оролцов

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Ардын армийнхаа маршалын оршуулгад оролцов

Ким Жон Ун Ардын армийнхаа маршалын оршуулгад оролцов

Цар тахлын халдварыг үл тоон Хойд Солонгост олныг хамруулсан том оршуулах ёслол Ням гаригт болж, удирдагч Ким Жон Ун биечлэн оролцон тухай төрийн мэдээллийн "KCNA" агентлаг мэдээллээ. Хойд Солонгосын Ардын армийн маршал Хён Чол Хэгийн оршуулах ёслолд удирдагч Ким Жон Ун биечлэн оролцсон төдийгүй шарилыг нь өргөж явсан байна.

Хён Чол Хэ нь Ким Жон Уныг 2011 онд эцгээ нас барсны дараа Хойд Солонгосын удирдагч болсноос хойш төрийн тэргүүн болж хүчээ бэхжүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн нэгэн аж.

Тиймдээ ч Ким Жон Ун түүнийг эцэг шигээ хүндлэн, оршуулах ёслолд нь оролцсон нь энэ. Өмнө нь үүн шиг том оршуулах ёслол Ким Жон Уны эцэг Ким Ил Суныг нас барахад болж байв. Гашуудлаа илэрхийлэхээр олон тооны цэрэг, энгийн иргэд оршуулах ёслолд оролцжээ.

Хойд Солонгост өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс хойш үл мэдэгдэх шалтгаанаар өндөр халуурсан хүмүүсийг цар тахлын шинж тэмдэг гэж үзвэл 2.8 сая хүн Covid-19-өөр өвдсөн байх магадлалтай.

Гэхдээ 68 хүн нас барсан гэж мэдээлж байгаа нь 2.8 сая тохиолдолд маш бага үзүүлэлт юм.

Гэхдээ ард түмний үймээн самуунаас сэргийлэн тус улсад нас баралтыг дарж мэдээлж буй гэж ажиглагчид хардаж байна. Хойд Солонгос цар тахлын халдвар өргөн хүрээтэй тархахад өнгөрсөн сард болсон цэргийн сүрт жагсаал супер-тараагч болсон гэж үзэж буй.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж