Төлбөрийн тэнцлийн алдагдал 953 сая доллар болжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Төлбөрийн тэнцлийн алдагдал 953 сая доллар болжээ

Төлбөрийн тэнцлийн алдагдал 953 сая доллар болжээ

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 972.4 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс гурав дахин буюу 648.7 сая ам.доллараар нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Үүнд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 483.8 сая, анхдагч орлогын алдагдал 169.9 сая ам.доллараар нэмэгдсэн нөлөөлжээ. Мөн урсгал дансны алдагдал энэ оны гуравдугаар сард 400.1 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 230.6 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 179.7 сая, зарлага 558.7 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 9 сая, зарлага 49.9 сая ам.доллараар багасчээ. Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний улиралд 379 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 40.9 сая ам.доллараар буурсан байна.

Хөрөнгийн данс энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 27.2 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 сая ам.доллароор нэмэгдэв. Харин энэ оны гуравдугаар сард 14.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 7.6 сая ам.доллараар нэмэгджээ.

Санхүүгийн дансны тэнцэл 2022 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 236.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 134.3 сая ам.доллараар багассан байна. Энэ оны гуравдугаар сард 126.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 123.2 сая ам.доллараар нэмэгджээ.

Төлбөрийн тэнцэл 2021 оны эхний улиралд 170.4 сая ам.долларын ашигтай байсан бол 2022 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум ам.доллараар багасч, 953.6 сая ам.долларын алдагдалтай болсон байна. Төлбөрийн тэнцэл энэ оны гуравдугаар сард 382.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх сарынхаас 151.8 сая ам.доллараар нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж