Цар тахлын үеэр өдөрт нэг тэрбумтан төржээ

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Цар тахлын үеэр өдөрт нэг тэрбумтан төржээ

Цар тахлын үеэр өдөрт нэг тэрбумтан төржээ

Covid-19 нь чинээлэг хүмүүсийн хэтэвчинд сайнаар нөлөөлсөн гэж “CNN” агентлаг мэдээлэв. Тодруулбал, цар тахлын үед дунджаар 30 цаг тутамд нэг шинэ тэрбумтан гарч ирсэн гэдгийг Оксфам байгууллагаас өчигдөр /2022.05.22/ нийтэлсэн судалгаанд дурджээ. 2020 оноос хойш 600 шахам хүн тэрбумтнуудын эгнээнд нэгдэж, дэлхийн нийт тэрбумтны тоо 2668 болсон байна.

Тэрбумтнуудын нийт хөрөнгө цар тахлын үеэр 42 хувиар өсч, 12.7 их наяд ам.доллар болжээ. Өсөлтийн дийлэнх хэсэг нь хөрөнгийн зах зээлийн өсөлтөөс үүдэлтэй. Энэ нь засгийн газрууд цар тахлаас улбаатай санхүүгийн хямралыг бууруулахын тулд дэлхийн эдийн засагт оруулсан мөнгөтэй холбоотой юм.

Форбес сэтгүүлээс гаргасан мэдээллээс харахад, сүүлийн хоёр жилийн хугацаанд тэгш бус өсөлт маш их ажиглагджээ. Чинээлэг хүмүүс улам хөлжиж байхад хүнсний үнийн өсөлт зэргээс шалтгаалаад 263 сая хүн нэн ядууралд оров. “Ядуурал болон баялгийн өсөлт ийм огцом ялгаатай байх нь маш олон хүнийг хохирооно” гэж Оксфам байгууллага онцоллоо.

Дэлхий даяар хэрэглэгчид эрчим хүч, хүнсний үнийн өсөлттэй тэмцэж байгаа ч эдгээр салбарын удирдлагууд нь үнийн өсөлтөөс ашиг хүртэж буй аж. Тухайлбал, хүнс, хөдөө аж ахуйн салбарын тэрбумтнуудын хөрөнгө сүүлийн хоёр жилийн хугацаанд 45 хувиар өсчээ. 2020 оноос хойш хүнсний салбарт 62 тэрбумтан төрсөн байна. Харин газрын тос, байгалийн хий, нүүрсний салбарын тэрбумтнуудын хөрөнгө 53 тэрбумаар буюу 24 хувиар өссөн гэв.

Covid-19-тэй дэлхий нийтээрээ тэмцэж буй энэ үед тэмцлийн тэргүүн эгнээнд явсан эм үйлдвэрлэлийн салбарт л гэхэд 40 шинэ тэрбумтан төржээ.

Иймээс Оксфам байгууллага засгийн газруудад шаардлага хүргүүлжээ. Тэд чинээлэг хүмүүс болон корпорациудаас татвар авахыг шаардаж буй. Тодруулбал, аж ахуйн нэгжүүдийн илүүдэл ашгаас 90 хувийн түр татвар, тэрбумтнуудаас нэг удаагийн татвар авах уриалга гаргажээ. Тус байгууллага нь хэт баяччуудаас байнгын татвар авах хүсэлтэй байна гэлээ. Жишээлбэл, таван сая ам.доллараас дээш хөрөнгөнд хоёр хувийн татвар, нэг тэрбумаас дээш хөрөнгөнд таван хувийн татвар ногдуулснаар дэлхий даяар 2.5 их наядын орлого олох боломжтой гэж тэд үзэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж