С.Мөнхнасан: Цаашид дарга нар биш инженер, техникчид сайн машин унана | News.MN

С.Мөнхнасан: Цаашид дарга нар биш инженер, техникчид сайн машин унана

С.Мөнхнасан: Цаашид дарга нар биш инженер, техникчид сайн машин унана

С.Мөнхнасан: Цаашид дарга нар биш инженер, техникчид сайн машин унана

Иргэний нисэхийн салбар хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан ИНЕГ-ын удирдлагуудын шийдвэрээр газар, хэлтсийн дарга нар албаны автомашин унадаг байсныг болиулсан. Харин дарга нарын унадаг байсан туулах чадвар сайтай том оврын автомашиныг инженер техникийн ажилтнуудын тав тух, аюулгүй байдал, ажил үүргээ хурдан шуурхай, саадгүй гүйцэтгэх боломжоор хангах зорилгоор албаны хэрэгцээнд шилжүүлж эхэллээ.

Өнөөдөр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Land Cruiser 200”, “Land cruiser 76” загварын хоёр автомашиныг ИНЕГ-ын харьяа Холбоо навигаци ажиглалтын албаны хамт олонд хүлээлгэн өглөө. Тэрбээр энэ үеэр “Бид цаашид инженер техникийн ажилтнуудынхаа аюулгүй байдалд илүү их анхаарч ажиллана. Дарга нь том оврын автомашин унадаг биш инженер техникийн ажилтан нь сайн машин унадаг байх болно. Үүний эхлэл болгон, Холбоо навигаци ажиглалтын албаны хамт олонд энэхүү автомашинуудыг гардуулж байгаадаа таатай байна. Мөн газрын даргын унаж байсан Patrol, дэд даргын унаж байсан Lexus 570 гэсэн хоёр автомашиныг албаны технологийн үйл ажиллагаанд зориулан шилжүүлж өгөхөөр Төрийн өмчийн хороонд хүсэлт явуулсан” гэлээ. Энэхүү автомашинуудыг инженер техникийн ажилтнууд өдөр тутмын болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллахдаа ашиглах юм.

Мөн энэ үеэр Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 97 жил, Нисэхийн холбооны алба үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан, зарим албан хаагчдад шагнал гардууллаа. ЗТХЯ-ны Хүндэт жуух бичгээр ААЧУХ-ийн технологич инженер М.Отгонжаргал, ХХ-ийн Өгөгдлийн холбооны тасгийн ахлах инженер Т.Сутай нарыг, ИНЕГ-ын Жуух бичгээр ТТИХ-ийн технологич инженер Б.Ернар, ХХ-ийн Өгөгдлийн холбооны инженер Ж.Ариунбат, ХХ-ийн радио холбооны инженер Н.Цогбаяр, НХ-ийн навигацийн инженер Б.Ундрал, НХ-ийн навигацийн инженер Б.Батсуурь, ААХ-ийн РЛТ-ийн ахлах инженер Б.Зориг, ААХ-ийн автоматжуулалтын системийн инженер Г.Мөнхбаяр, ЦХХ-ийн радиолокаторын цахилгаан тэжээлийн ээлжийн инженер В.Ядамрагчаа, СХХ-ийн хангамжийн мэргэжилтэн Б.Хонгорзул нарыг шагналаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-23 192.82.65.111

энэ тэр ёслолгүй зүгээр л өгөлдөө

Avatar

Зочин 2022-05-23 64.119.21.127

Хэрвээ сайн унаа унуулах ёстой юм бол өөрсдийнхөө унаж байгаад актлах болсон машинуудаа биш, шинэ машинуудыг авч өгөх хэрэгтэй ш дээ. Харж байгаарай, дарга нар нь удахгүй шинэ тансаг машинуудтай болцгооно.

Avatar

Зочин 2022-05-23 124.158.120.30

ийм мэдээг социализийн үед ч гардагүй байсан даа. учир нь дарга нар нь учир аа мэддэг байсан .

Avatar

зочин 2022-05-23 203.98.76.100

Ёооё. Энэ одоо юу вэ. Хийх ажил байхгүй юу. Нэг салбартаа хуучин актлах шахсан машин өгөхдө юун баяр ёслолын байдалтай өгдөг юм бэ. Тархины тураалуудаа, Онигоо юмаав гадныхан харвал өрөвдөөд, гайхаад хэлэх ч үг олдохгүй байх даа

Avatar

Зочин 2022-05-23 202.21.105.204

ингэж актлах шахсан машинаар шоу хийхгүй ээ хө нөгөө шинэ 200, 570-ууд чинь хаана байна !!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2022-05-23 213.87.153.200

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-23 66.181.190.94

Arga zali l yum daa

Avatar

Мөнх 2022-05-23 59.153.115.98

Ерөнхий сайдын шийдвэрийг гуйвуулж бна.
Муухай ч юм даа.

Avatar

Иргэн 2022-05-23 202.126.90.142

Том машинуудаа зараач ээ, юун инженерүүдэд өгөх вэ??? Приус аваад унаарай, бензинд хэмнэлттэй,

Avatar

Зочин 2022-05-23 192.82.68.68

Зараад төсөвт оруулаач.

Avatar

Зочин 2022-05-23 88.230.63.100

Хөдөө, хэцүү газраар явдаг хүмүүст л өгөөч! Инженер-техникийн ажилтнуудад ямар хэрэгтэй гэж? Харин зай ихтэй, пикап маягийн машин хэрэгтэй юм биш үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж