Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт тогтоол усанд хоёр хүүхэд живсэн харамсалтай осол гарчээ. Тус сумын цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 22-ны оройн 20:00 цагт "Хоёр хүүхэд тогтоол усанд живж нас барсан байна” гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 6-7 настай хоёр эрэгтэй хүүхэд тогтоол усанд живж нас барсан нь тогтоогджээ. Шалгалтын явцад 1.4 метрийн гүнтэй байгалийн тогтоол усанд хүүхдүүд тоглохоор ороод живсэн нь тогтоогдсон байна.
Өмнө нь 2020 онд долоо хоногийн дотор таван хүүхэд тогтоол усанд живж нас барсан осол нийслэл Улаанбаатарт гарч байв.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ ахуйн осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ