ТОП 100 үндэсний компаниуддаа баяр хүргэж, талархал илэрхийлье | News.MN

ТОП 100 үндэсний компаниуддаа баяр хүргэж, талархал илэрхийлье

ТОП 100 үндэсний компаниуддаа баяр хүргэж, талархал илэрхийлье

ТОП 100 үндэсний компаниуддаа баяр хүргэж, талархал илэрхийлье

Цар тахлын хүнд сорилт үргэлжилсэн 2021 онд Монгол Улсын төсөвт бүрдүүлэх татварын орлого, ажлын байр, ажиллагсдын орлого, хангамжийг тасралтгүй байлгах, хүнд цаг үед хамтрагч харилцагчийнхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, экспортын үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зэргээр улсдаа өндөр хувь нэмэр оруулж хамтран зүтгэсэн нийт хамт олон, харилцагч, түнш байгууллагууд, хэрэглэгч та бүхэндээ гүн ТАЛАРХАЛ илэрхийлье.

Бид 2021 онд Монгол улсын төсөвт цэвэр борлуулалтын орлогын 53 хувь буюу ₮365 тэрбумын татвар төвлөрүүлж, хил, гаалийн хүндрэлтэй цаг үед экспортын орлогоо эрчимтэй нэмэгдүүлж валютын орох урсгалыг дэмжих хэлбэрээр Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж ажиллалаа.

Үүний үр дүнд АПУ Групп компанийн охин компаниуд болох Спирт Бал Бурам ХХК, СББ Трейд ХХК, АПУ Трейдинг ХХК нар үндэсний ТОП 100 компанийн жагсаалтад мөн багтаад байна.

Бидний хамтын зүтгэл эх орноо төлөөлөх дэлхийн брэндийг бий болгож, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн түүчээ болж цар тахлын үед хүнээ дээдэлсэн, хүндээ ээлтэй нийгмийг цогцлоох хөгжлийн зүтгүүр байна гэдэгт итгэлтэй байна.

АПУ Компанийн хувьд 2021 онд НҮБ-аас баталж, дэлхийн улс орнууд бүх нийтээр дэмжин хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн үндсэн зорилтуудыг онцгойлон чухалчилж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллалаа.

Тэр дундаа Тогтвортой хөгжлийн 13-р зорилт болох уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах зорилгоор компанийн ажилтнууддаа зориулсан “Мод бид хоёр” төсөл, 15-р зорилт болох хуурай газрын эко системийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалж хамгаалах зорилгоор Экологийн Цагдаагийн Албатай хамтран “Байгаль эн тэргүүнд” төсөл, 12-р зорилт болох Хариуцлагатай хэрэглээг дэмжих чиглэлээр “Чи чадна-Шилээ дахин амьдруулъя”, “Соёлоор Гоёно”, 4, 10-р зорилт болох Боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бууруулах “Маргаашийн манлайлагчид – нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зэрэг олон олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Бусдыг дээдлэн эрхэмлэж, суралцаж хөгжин амжилт өөд хамтдаа тэмүүлж, үлгэрлэн манлайлж, уламжлалаа хүндэлж, шинийг бүтээх үнэт зүйлсээр нэгдсэн АПУ компанийн нийт хамт олны өмнөөс хамтын үнэ цэн, хөгжил, дэвшлийг бүтээсэн 98 жилийн мөч бүртэй хамт байсан эрхэм та бүгдэд талархал илэрхийлье.

Амьдралын мөч бүрийг хамтдаа.

АПУ Хувьцаат компани

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж