Сармагчны цэцэг өвчний халдвар тархаж буйтай холбоотойгоор АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден анхааруулга хүргэсэн. Тэгвэл өнөөдөр /2022.05.23/ тэрбээр илүү өөдрөг мессежийг ард иргэддээ хүргэжээ. Байден хэлэхдээ, “Салхин цэцгийн вакцин нь сармагчны цэцэг өвчинд үр дүнтэй. Тиймээс АНУ-д энэ өвчнийг даван туулах вакцин хангалттай бий” гэв. Мөн энэ өвчин нь Covid-19-тэй адил хэмжээнд тархахгүй гэж бодож буйгаа Байден илэрхийллээ.
Халдвар тархсан зарим орнуудад хорио цээрийн дэглэм мөрдөж эхэлсэн. Үүнтэй ижил арга хэмжээ АНУ-д авах уу гэж Байденгаас асуухад тэрбээр үгүй гэж хариулжээ. АНУ-д одоогийн байдлаар Массачусетс болон Нью-Йоркод халдварын тохиолдол илрээд байна.
Сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг 10 гаруй оронд судалж буй бөгөөд энэ нь баруун Африкт ихэвчлэн тархдаг салхин цэцэгтэй ижил төрлийн вирусээс гаралтай өвчин аж. ДЭМБ-аас өнгөрсөн Баасан гаригт уг өвчинтэй холбоотой шуурхай хурал зарлаж, дэгдэлттэй тархах ажлыг эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: USA TODAY