“Эрдэнэс тавантолгой” ХК Монгол улсын топ аж ахйн нэгжээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс тавантолгой” ХК Монгол улсын топ аж ахйн нэгжээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.

ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурладаг бөгөөд “Эрдэнэс Тавантолгой ХК дээрх үзүүлэлтпүүдээр ТОП 3-т эрэмбэлэгдлээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 110.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн. Мөн 2021 онд компанийн дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөг батлуулсан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан бүтээн байгуулалтын төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн ЭТТ Бондын 1, 2 дугаар захиалгын арилуааг амжилттай зохион байгуулж, 1 их наяд 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж, төслүүдийн санхүүжилтээ үргэлжлүүлж байна.

2021 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 2.8 их наядаар өсч, 35.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 82 хувьтай дүйцэж, ажиллагсдын тоо нь 8.3 мянгаар нэмэгдэж 99 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувьтай тэнцэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж