Коуртни, Травис нар гурав дахиа хуримлав | News.MN

Коуртни, Травис нар гурав дахиа хуримлав

Коуртни, Травис нар гурав дахиа хуримлав

Коуртни, Травис нар гурав дахиа хуримлав

Коуртни Кардашиан болон Травис Баркер нар өчигдөр /2022.05.22/ Итали маягийн тансаг хурим хийв. Коуртни хуримынхаа өмнөх өдөр нүүрэндээ хар гивлүүр зүүж, готик сүйт бүсгүйн төрхтэйгээр гарч иржээ. Сүйт залуу Травис мөн хар хувцастай, нарны шилтэй байсан бол долоон настай хүү Рейн нь “Dolce Gabbana”-гийн хослол өмссөн байна.

Тэд ердөө долоо хоногийн өмнө Санта Барбарагийн хуримын ордонд хууль ёсны дагуу хуримаа хийсэн юм. Анх Вегаст болсон ёслолын арга хэмжээтэй нийлүүлбэл энэ удаагийнх нь Коуртни, Травис нарын гурав дахь хурим болж байна.

Хурим Италийн Портофино хот дахь дундад зууны үеийн тохижилттой Кастелло Браун цэнгэлдэх хүрээлэнд задгай талбайд болжээ. Коуртнигийн өмссөн корсеттой, мини даашинз болон Трависын хослол хоёулаа “Dolce&Gabbana” брэндийнх аж.

Тэдний хуримд Кардашианы эгч дүүс бүгд хүрэлцэн иржээ. Ким Кардашиан охин Нортынхоо хамт тас хар өнгөтэй хувцас өмсөж ирсэн байна. Мөн Трависын хүү, өдгөө 18 настай Лэндон болон охид болох 23 настай Атиана Де Ла Хойя, 16 настай Алабама нар ч хуримд оролцжээ. Коуртнигийн есөн настай охин Пенелопе хоёр шинэ эгчийнхээ хамтаар сүйт бүсгүйн гэрч болсон байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ргхо 2022-05-23 103.193.125.99

аймар сонин 3 дахь гэдэг нь бас юу вэ

Avatar

Зочин 2022-05-23 202.21.109.40

Ergyy tumsnuud kardashianiihan gej yankanchuudtai gerlej l baidag

Avatar

Зочин 2022-05-23 213.87.153.200

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-23 213.87.153.200

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж