418,374 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

418,374 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 238,455,505 төгрөгийн үнийн дүн бүхий 418,374 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +15.00%), "Монгол савхи" ХК (UYN +12.00%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG +7.31%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түшиг Уул" ХК (TUS -15.00%), "Увс чацаргана" ХК (CHR -15.00%) болон "Монгол секюритиес" ХК (MSC -13.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 21,894 ширхэг нэгж эрхийг 8,627,402 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 15 ширхэг үнэт цаасыг 4,509,566.88 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.37 хувиар өсөж, 34,607.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,957,046,676,496 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж