Энэтхэг дампуурсан Шри-Ланкад хандивын гараа сунгав

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Энэтхэг дампуурсан Шри-Ланкад хандивын гараа сунгав

Энэтхэг дампуурсан Шри-Ланкад хандивын гараа сунгав

Энэтхэг улс Бямба гаригт Шри-Ланкад зээлийн шугамаар 40 мянган тонн дизель түлш нийлүүлэв. Инфляцын өсөлтөөс болж мөнгөн тэмдэгтийн ханш нь буурсан тус улсад өнгөрсөн сард мөн Энэтхэгийн тал  шатахуун импортлох 500 сая ам.долларын зээл  олгосон.

Зээлээс гадна ядууралд нэрвэгдсэн Шри-Ланкийн  ард түмэнд  Энэтхэг улс тусламжаар эм тариа, үр будаа, хуурай сүү зэргийг Баасан гаригт илгээсэн байна. Тусламжийн усан онгоц өчигдөр Коломбо хотод хүрчээ. Эхний илгээмжид 9 мянган  тонн будаа, 200 тонн хуурай сүү, 24 тонн хүний амь насыг аврах эм тариа байсан ба нийт 5.6 сая ам.долларын өртөгтэй аж.

Энэтхэгийн хэд хэдэн хувийн болон нийгмийн байгууллагууд Шри-Ланкад тусламж илгээсэн. Шри- Ланкад үзүүлж буй энэхүү дэмжлэг нь Энэтхэгийн засгийн газраас энэ оны нэгдүгээр  сараас хойш 3.5 тэрбум ам.долларт хүрсэн эдийн засгийн тусламжаас гадна тусламж юм.

Түүнчлэн Энэтхэгийн засгийн газраас эм тариа, хуурай хоол гэх мэтийг буцалтгүй тусламжаар илгээсэн гэж мэдэгдэлд дурджээ. Энэтхэгийн "Нэгдүгээрт хөрш" бодлогын дагуу Шинэ Дели Шри-Ланкийн ард түмэнд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь тусалсан 3.5 тэрбум ам.долларын дэмжлэгийг зөвхөн энэ онд л сунгалаа гэж Гадаад харилцааны яам тавдугаар  сарын 10-нд мэдэгдэв.

Эх сурвалж: Daily News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж