“Нэг сурагч гэртээ нас барж, нөгөө хүүхдийн бие сайжирч байгаа”

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

“Нэг сурагч гэртээ нас барж, нөгөө хүүхдийн бие сайжирч байгаа”

“Нэг сурагч гэртээ нас барж, нөгөө хүүхдийн бие сайжирч байгаа”

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амны хаалттай биеийн тамир хичээлд орсноос болж биеийн байдал нь хүндэрсэн гэх асуудлаар тайлбар, мэдээлэл өгч байна.


Нийслэлийн боловсролын газрын даргыг түр орлогч Л.Буянтогтох:

-Өнгөрсөн долоо хоногт хүүхэд биеийн тамирын хичээлд орж бэртэж гэмтсэн талаар мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотой мэдээллийг амралтын өдрүүдэд тодруулж, судалгаа хийсэн. Нэг сургуулийн зургадугаар ангийн хүүхэд биеийн тамирын хичээлд орохоос өмнө бие нь муудаж, хүндэрсэн нь үнэн. Гэхдээ масктай хичээлд орсноос болоогүй. Хичээлд орохын өмнө бие муудсан болохыг камерын бичлэгээр тогтоосон.

Тамирын хичээлд орсноос болж хүүхэд нас барсан тохиолдол гараагүй. Харин аравдугаар ангийн хүүхэд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж гэртээ нас барсан хэрэг гарсан.

БШУЯ, Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргаж аймаг, нийслэлийн бүх сургуулиудад хүргүүлсэн. Энэ захирамжийн дагуу тамирын хичээлд масктай орох шаардлагыг цуцалсан.

Боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

-Он гарч, Covid-19-ийн батлагдах тохиолдол буурч эхэлсэнтэй холбоотой зөвлөмж гарсан. Тодруулбал, гуравдугаар сарын 16-наас биеийн тамирын хичээл, дугуйлан секцүүдийг амны хаалтгүй хичээллэж болох захирамж, зөвлөмж гарсан. Үүний дагуу орон нутаг болон Улаанбаатарт зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлээд байна. Яамнаас бүх биеийн тамирын багш нартай холбогдож ажиллаж байгаа. Зарим нэг сургуульд ханиад томуу хүрсэн багш, сурагч л маск зүүж байна. Бусад тохиолдолд нийтээр амны хаалт зүүхээ больсон. Задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байхад урьдчилсан дүгнэлт хэлж байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Бид холбогдох бүх албан хаагч, байгууллагатай холбогдож, тодруулсан. Мөн сурагчдын эцэг, эхтэй холбогдож асуусан.

Зургадугаар ангийн хүүхдийн тухайд цус багадалттай бие муу байсан учраас эцэг эхээс нь гомдол гаргаагүй. Харин аравдугаар ангийн хүүхдийн хувьд хичээлээ тараад гэртээ байж байгаад нас барсан.

Тиймээс маскнаас болж нас барсан гэх дүгнэлт гаргах ямар ч боломжгүй. Тухайн хүүхдийн эрүүл мэндийн байдал, суурь өвчлөлтэй холбоотой

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж