Билли Айлиш: Миний өвчнийг хараад инээдэг хүмүүст маш их гомддог

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Билли Айлиш: Миний өвчнийг хараад инээдэг хүмүүст маш их гомддог

Билли Айлиш: Миний өвчнийг хараад инээдэг хүмүүст маш их гомддог

Билли Айлиш Туреттын хам шинжтэй амьдрах ямар байдаг талаар  “Netflix”-ийн  “My Next Guest Needs No Introduction” нэвтрүүлгийн үеэр ярьжээ. Тэрбээр 11 настай байх үедээ Туреттын хам шинжтэй гэж оношлогдсон байна.

Билли нэвтрүүлгийн үеэр “Хэрэв та нар миний урт бичлэгийг үзвэл Туреттын синдром маань эхлэхийг анзаарах болно. Гэхдээ хүмүүс намайг үзүүлбэр үзүүлж байх үед синдром маань хөдөлж байгааг нээх анзаардаггүй болохоор амар байдаг. Учир нь хүмүүс намайг харах юм бол анх удаа ийм хүн харж байгаа юм шиг л шоолж инээдэг. Намайг тэднээр жүжиглэж наадаж байна гэж боддог байх.  Энэ нь гайхмаар гомдмоор байдаг” гэж ярьжээ.

Майо Клиникийн мэдээлснээр Туреттын хам шинж нь нүдээ дахин дахин анивчуулах, мөрөө хавчих, ер бусын дуу чимээ гаргах, доромжилсон үг хэлэх гэх мэт давтагдах хөдөлгөөн, хүсээгүй дуу чимээг (тик) амархан хянах боломжгүй байдаг эмгэг юм.

Билли нэрд  гарсныхаа дараа энэ хам шинж нь түгээмэл байдаг гэдгийг олж мэджээ. “Хамгийн сонирхолтой нь ийм өвчтэй маш олон алдартан байдаг юм байна лээ. Над дээр хэд хэдэн алдартан ирээд Туреттын хам шинжтэй гэдгээ хэлсэн. Би тэдний нэрийг хэлэхгүй ч ганцаараа биш гэдгээ мэдсэн” гэжээ.

Эх сурвалж: USA Today 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ХарамсалтайХарамсалтай
31
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж