"Монполимет групп" төсөвт 120 тэрбум төгрөгийн татвар хураамж төлсөн

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

"Монполимет групп" төсөвт 120 тэрбум төгрөгийн татвар хураамж төлсөн

"Монполимет групп" төсөвт 120 тэрбум төгрөгийн татвар хураамж төлсөн

“Монполимет групп” нь түүхэн хөгжлийнхөө 30 жилийн хугацаанд уул уурхай, хүнд үйлдвэрлэлээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт амжилттай шилжиж, эх орныхоо бат бэх хөгжлийн суурийг хамтдаа бүтээлцэж буй Үндэсний үйлдвэрлэгч групп компани билээ.

Манай хамт олон үйл ажиллагаа явуулж буй салбарт бүртээ байгальд ээлтэй эко шийдэл бүхий шинэ нөү-хау, инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих эрхэм зорилгынхоо хүрээнд “Монцемент үйлдвэр”-т Монгол Улсдаа анх удаа хаягдал дулаанаас эрчим хүч үйлдвэрлэх WHR-ийн систем, төмөр замын бүтээн байгуулалт Тосон уурхайн үйлдвэрлэлдээ Драгийн үйлдвэр, дуслын усалгааны системийг дээ амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. “Монполимет” ХХК үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хариуцлагатай мэргэжлийн байх зарчмыг үнэт зүйлээ болгон, салбартаа нөхөн сэргээлтийн жишгийг тогтоож, 20 удаа шилдэг нөхөн сэргээгч байгууллагаар шалгарсан билээ.

Энэхүү 30 жилийн хугацаан дахь тоон статистикаас дурдвал улсын болон орон нутгийн төсөвт 120 тэрбум төгрөгийн татвар хураамж, үндэсний ханган нийлүүлэгч байгууллагуудад 183 тэрбум төгрөг, төрийн өмчит үйлчилгээний байгууллагуудад 100 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого тус тус төвлөрүүлжээ.

Бид энэ хугацаанд 800 орчим га талбайд байгалийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэн 300 гаруй мянган мод тарьж ургуулан ойн төглийг бий болгосон. Мөн Монгол Улсын анхны хүний гараар бүтсэн цэнгэг устай Тосон нуурыг бүтээн байгуулсан нь цаашид аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх үндэс суурийг тавьсан. Түүнчлэн шилдэг нөхөн сэргээгч байгууллагаар 20 гаруй жил дараалан шалгарсан байдаг.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээс нэмүү өртөг шингэсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх улмаар эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор "Монцемент" цогц үйлдвэрийн төслийг хэрэгжүүллээ. Энэхүү төсөл нь Монгол Улсдаа анхны хаягдал халуун хийнээс 5мВатт эрчим хүч үйлдвэрлэх WHR технологийг нэвтрүүлсэн нь Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Тогтвортой хөгжлийн шагналыг 2018 онд эх орноосоо анх удаа хүртсэн юм.

 

Уг төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 2000 гаруй хувь хүн болон аж ахуйн нэгжүүдэд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн сацуу 250 гаруй ханган нийлүүлэгчдийг дэмжин ажиллаж, шууд болон шууд бусаар 2000 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, гадагш урсах валютын урсгалыг тоон дүнгээр дурдвал 383,8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээг дотооддоо үлдээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж